Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Огноо:

,

Төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлах талаар Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 8-р сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” 182 дугаар тогтоолоор төвлөрсөн хогийн цэгт 1 тонн хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоолоор батлагдсан тарифын дагуу өнөөг хүртэл нийслэлийн төвлөрсөн  4 хогийн цэгийн /Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа, Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг/-н үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэн ажилласаар ирсэн. Харин гадаад валют, шатахуун, цахилгааны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргээс хамаарч хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай санал гаргалаа. 

Улаанбаатар хотод жилдээ 1,5 сая тонн хог хаягдал үүсэж, нийт хог хаягдлын 86,6 хувийг дарж, булж устгадаг. Төвлөрсөн цэгт ирж буй хог хаягдлын 15 хувь нь барилгын хог хаягдал, 25 хувь нь үнс байгаа бол ахуйн хог хаягдал 60 хувийг бүрдүүлж байна. Барилгажилт ихсэж, төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал ихээр хүргэгдэж буй нь хог хаягдал өсөх бас нэгэн шалтгаан болжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгчид “Албан хаагчдын цалин бага, хүрэлцээ муу. Хог тээвэрлэлтийн механизмын техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар болон тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд ямар бодлого баримталж байгааг лавлалаа. Мөн  хог шатаах үйлдвэрийн талаар тайлбар хүслээ. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хариуд нь “Хог шатаах үйлдвэрийн хувьд цахилгаан, дулаан, газ гаргана гэсэн гурван зарчим бий. Цахилгаан гаргана гэж тооцоолж байна. Хог хаягдлыг түрж, дарж булах ажлын зардлыг шинэчлэн баталснаар ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж нэг өдөрт ногдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй ажилчдын нийгмийн баталгаа бүрэн хангагдана. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр шатахууны үнийн зөрүүний алдагдалд орохгүй, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжирч, авто парк шинэчлэлийг үйл ажиллагааны зардлаас шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ” хэмээв. Улмаар уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна

Огноо:

,

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын өргөтгөл болоод нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Учир нь Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээврийН автобусыг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

НИТХ-ын дарга А.Баяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг албаныхан газар дээр нь ажиллаж, нийтийн тээврийн хүртээмж, хоорондын хугацааг багасгах зэрэг хохицуулалт хийх талаар хэлэлцлээ. НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн иргэдыг хүссэн газраасаа зорьсон цагтаа автобусаар саадгүй зорчдог болгох үүднээс шат дараатай ажлуудыг хийж байна.

Эхний ээлжид Таван шараас Офицеруудын ордон хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус бүрэн зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд автобусаар зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо хоёрдугаар шатанд Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус саадгүй зорчих боломжийг бүрдүүлж байна. Оноос өмнө дээрх зохицуулалтыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид 3,4-р хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулах боломжтой эсэхийг судалж байна” гэлээ.

Авто замын өртгөл, тэмдэг тэмдэглэгээтэй холбоотой ажлыг хугацаанд дуусгах талаар Нийслэлийн Замын хөгжлийн дарга Б.Одбаярт үүрэг өглөө.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.21/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хянан шалгах түр хороо

· “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Бусад

15.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Өргөдлийн байнгын хороо

· Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Байнгын хорооны дотоод зохион байгуулалтын талаар танилцуулах

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах талаар/

· Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

10.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.10.21/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Өргөдлийн байнгын хороо

Нийтийн өргөдлийн цахим системээр дамжуулан өргөдөл хүлээн авах, нийтлэх, санал авах үйл ажиллагааг зохион байгуулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох