Үзэл бодол
Н.БАТСҮМБЭРЭЛ "Шаардлага тавьдаг шигээ хэрэгжүүлдэг"

2018 оны нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны үеэр Н.Батсүмбэрэл нийслэлийн Газрын албаны даргад шаардлага тавьж, хэд хэдэн зүйлийг хатуухан хэлж байсан. Тухайлбал,
"Газрын албаны даргаас асуух асуулт байна. Газрын харилцааны асуудал дээр жигд ажилламаар байна. Хэзээнээс жигд ажиллах вэ? Танай газрын алба болон Та.
Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ? газрын албаны дарга аа. Газрын асуудал дээр жигд ажиллавал яасан юм бэ. Өөртөө таалагдсан, өөрт сонирхолтой газрын асуудлаа урагш явуулчихаад, өөрт чинь нийцэхгүй чухал биш гэсэн асуудал аа хойш тавьдаг байдлаа хэзээнээс таслан зогсоох вэ?
Ер нь цаашдаа анхаармаар байна. Өнгө ялгаж ханддаг энэ асуудлаа зогсоо. Эдгээр асуултад хариу авмаар байна" хэмээн хатуухан хэлж байсан удаатай.
Тэгвэл Н.Басүмбэрэл нь шаардлага тавьдаг шиг ээ хэрэгжүүлдэг бололтой. Тэрбээр 2020 оны гуравдугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдон ирсэн даруйдаа Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-ийг байгуулсан ба 2017 оноос хойш шийдвэрлэгдээгүй дарагдсан 940 гаруй өрөгдөлд тодорхой шийдвэр гаргасан. Үүнээс гадна шинээр 600 гаруй иргэдийн өргөдөл ирсэнийг тус хуралдаанаар оруулж шийдвэрлэсэн ба нийт 1500 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал газар эзэмших, ашиглах 598 эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Мөн 630 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 216 иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулах зэрэг асуудлуудыг тус тус шийдвэрлэж өгсөн байна..
Цаашид 14 хоног “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-нь хуралдаж шийдвэрлэж байхаар тогтсон. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 1,2,3 дугаар хороонд байрших зөвшөөрөлгүй 15 гаражийг албадан буулгаж газрыг чөлөөлсөн ба тус газарт иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нэг дор шуурхай хүргэх, чанартай, чирэгдэлгүй хүргэх “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-ийг барихаар тусгаж, суурийг нь цутгасан байна.
Газрын асуудлаар хоёр жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн 10 дугаар хорооны иргэн "Би хоёр жил газраа өмчилж чадаагүй. Их ч хөөцөлдсөн. Бүр эцэст нь газаргүй болчих вий гэж айгаад бүтэн нойртой ч хонож чадахгүй үеүд олон байсан. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн маань Засаг Дарга энэ асуудлыг шийдэж өгч, газраа өмчилж авлаа. Ингээд л болчих байсан зүйлийг яагаад бүтэн хоёр жилийн турш шийдээд өгчихөж болоогүй юм бол. Олон жилийн турш надад чирэгдэл болохын дээр санхүүгийн хувьд ч нэлээдгүй зарлагатай байлаа. Мөн надаар зогсохгүй газрын асуудалтай маш олон иргэн байгаа байх. Тэдний асуудлыг ч гэсэн түргэн шуурхай шийдвэрлээд өгөх байх гэж бодож байна"
Харин 11 дүгээр хорооны иргэн "Манай аав хоёр жилийн өмнө нас барсан. Өнгөрсөн жил газрыг нь өөрийнхөө нэр дээр өв залгамжлалаа шилжүүлж авах гэж хөөцөлдөөд авч чадаагүй. Харин сая Засаг Даргын шийдвэрээр газраа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Баярлалаа гэж хэлмээр байна"
Тэрбээр хүнд тавьсан шаардлагаа өөрийн ажилд хэрэгжүүлж ажиллажээ. Энэ мэтчилэн бусад дүүргийн Засаг дарга нар “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх байнгын зөвлөл”-ийг байгуулж иргэдийн газрын асуудлыг хүндрэлгүй, түргэн шуурхай шийдвэрлэдэг болбол иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний утга учир гарах болов уу.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Шударга мэдээ2022/06/16
Богдын музейн хашааны оронд 2840 гоёлын мод тариад байна
-
Цаг үе2020/12/31
Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагнала...
-
Цаг үе2020/01/28
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2022/08/16
Төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны талаар хэлэлцэв