Цаг үе
Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурван ахлагчийг өргөө цагаан гэрээр шагналаа.
Шагналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, НЦГ-ын дарга Ш.Цогбаатар нар гардуулж өглөө. Эдгээр ахлагчид нь 2020 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 500 гаруй албан хаагчдын дундаас бусдыгаа хошуучлан, онцгой нөхцөлд үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчид юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар цагдаагийн хэлтсийн удирдлагад 50 мянган маск бэлэглэсэн юм.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэнэ хэмээн тусгагдсан байсан. Энэ ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн газарт 24 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг олгосон. Саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрүүлжүүлэх, баривчлах байр болох онцгой объектод автомашин дутагдалтай байгааг уламжласны үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж шинэ фургон машиныг өнөөдөр олгож буй талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт дотоод ажлыг хариуцсан чиглэлийг ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо хэллээ.
Цаг үе
Хүүхдийн тэтгэмжийг 2854 тэтгэлэг төлөгч гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2025 оны I улирлын байдлаар Нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Судалгаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчилд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ. Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6236 хэргээс 3382 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2854 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1822 төлбөр төлөгч байгаагаас 51 хувь буюу 935 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх ажиллагаа явуулаагүй, 25 хувь буюу 460 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх боломжгүй, 14 хувь буюу 264 оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа, 8 хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа, 2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол улсын хилээр гарсан байна.
Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу тэтгэлэг төлөгчийн оршин суугаа газрын Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлэх, хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нийт гомдол, мэдээллийг нэн даруй шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг авах талаар тусгасан байна.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны авто зам, Сонсголонгийн замын уулзвараас ТЭЦ-4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг хааж, дулааны шугамын хүчитгэл, холбооны шугамын сувагчлалын ажил хийнэ. Тодруулбал, тавдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Хүрээ тулга сургуулийн урд талаас 40 дүгээр сургуулийн хойд тал хүртэлх замыг хаана
Хүрээ тулга сургуулийн урд талаас 40 дүгээр сургуулийн хойд тал хүртэлх замыг тавдугаар сарын 24-ний 22:00 цагаас 27-ний өглөөний 06:00 цагийн хооронд хаана.
Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Нарлаг худалдааны төвийн зүүн талаас бичил 6 дугаар хороолол буюу 28 дугаар сургуулийн баруун хойд тал хүртэл шинээр төлөвлөж буй дулааны шугамын ажлын хүрээнд Хүрээ тулга сургуулийн урд талаас 40 дүгээр сургуулийн хойд тал хүртэлх замыг хааж тавдугаар сарын 24-ний 22:00 цагаас 27-ний өглөөний 06:00 цагийн хооронд шугам угсралтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
-
Цаг үе2023/01/26
УБТЗ уурхайчдын вагон захиалгыг 100 хувь хангаж байна
-
Цаг үе2025/03/07
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Цаг үе2024/10/16
Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна
-
Шударга мэдээ2022/12/23
ШӨХТГ: Албан шаардлагыг биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн...