Бидэнтэй нэгдэх

Цаг үе

АТГ: Авлигын эсрэг хуулийг 2006 онд баталсан

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг хоёр удаа батлан хэрэгжүүлсэн. Эхнийх нь 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталсан Авилгалын эсрэг хууль юм. Энэ хууль 3 бүлэг 18 зүйлтэй байв. Авлигын асуудлыг зохицуулсан анхны гэдгээрээ дэвшилтэт байсан ч тухайн цаг үед авлигатай тэмцэх бодит механизм байгаагүйгээс шалтгаалан уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан хэмээн судлаачид үздэг.

Удаах нь 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хууль байв. Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 1996 оны Авилгалын эсрэг хуулийг хүчингүй болгосон.  

Авлигын эсрэг хууль, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2005 оны  12 дугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр УИХ-ын дарга Ц.Нямдоржид уг хуулийг санаачилсан УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан бөгөөд өргөн баригдсанаасаа хойш 7 сарын дараа батлагдсан нь энэ юм.

Авлигын эсрэг хууль нь 6 бүлэг, 35 зүйлтэй бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар  ажиллуулахаар заажээ. Энэ утгаараа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах нь 2006 оны Авлигын эсрэг хуулийн гол зорилго ажээ.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, тэдний үйл ажиллагаандаа хориглох үйлдлүүдийг тусгасан бөгөөд авлигын 8 төрлийн зөрчлийг дурдсанаараа ач холбогдолтой. Түүнчлэн авлигын тухай мэдэгдэж өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх үүрэг, журмыг хуулиар зохицуулсан байна.

Олон нийтийг соён гэгээрүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд  аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх нийтлэг үүргийг тусгасан төдийгүй төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах, хянан шалгах, нийтэд мэдээлэх, хариуцлага хүлээлгэх үүргийг уг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Авлигын эсрэг хуулийн 4, 5 дугаар бүлэгт Авлигатай тэмцэх газрын бүрэн эрх, чиг үүрэг, үндсэн зарчим, бүтэц, байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх журам, албан хаагчид тавигдах шаардлага, хориглох зүйл, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгаа зэрэг асуудлуудыг тусгаж зохицуулсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Огноо:

,

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх болон өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх зорилгоор шилдэг 20 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгох юм.
 
- Шагналыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу Дэлхийн аялал жуулчлалын өдөр гардуулна.
- Мөн 400 саяын тэтгэлэгт дадлагын уралдааныг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.
- Шилдэг дадлагажигч 2 оюутныг “Нью жуулчин турс” ХХК болон “Шинэ соёл тэлмэн” ХХК-с гадаад улсад аялах эрхийн бичгээр шагнах юм.
- Уг тэтгэлэг нь аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэж буй сургуульд амжилттай суралцаж буй шилдэг оюутан, өндөр оноотой шинэ элсэгч нарт дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Огноо:

,

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр есдүгээр сарын 22-нд эхэллээ. Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
 
Ингэснээр Хятад, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дундад азийн орнуудад монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх нэг чухал гарцыг нээж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа 2011 онд байгуулсан Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 12 жилийн дараа шинэчилэн батлуулсан.
 
Үүний үр дүнд Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, тогтмол бус зорчигч тээвэрлэлт болон байнгын бус ачаа тээвэрлэлтийг маршрут харгалзахгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа. Тодруулбал, 2011 оны хэлэлцээрт зөвхөн талуудын хэлэлцэн тохиролцсон маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалттай байсан бол монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжих, хятадын тээвэрлэгчид Монгол Улсын нутгаар дамжих тээвэрлэлт хийх нөхцөл бүрдүүлсэн явдал юм.
 
Сүүлийн жилүүдэд олон улсын тээврийн харилцаа өргөжиж байгаатай холбоотойгоор монголын тээвэрчид олон улсын ачаа тээвэрлэлтэд оролцох боломж бүрдсэн. Тухайлбал, 2017 онд Монгол Улс руу ТИР карнейн хүрээнд хийгдсэн тээврийн 1 хувийг монгол тээвэрлэгч нар гүйцэтгэж байсан бол энэ тоо 2021 онд 31 хувь болж нэмэгдсэн байна.Мөн Алтанбулаг боомтоор 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 8531 ачааны автомашин нэвтэрч ачаа тээвэрлэлт гүйцэтгэснээс 37 хувь Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна.
 
Ташрамд дурдахад, Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Турк, Беларусь, Казахстан, Киргиз, Унгар, Словени, Украйн, Польш, Латви, Литва, БНАСАУ зэрэг 13 улстай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Харилцан тээвэрлэлт хийх тохиролцоог Азербайжан, Болгар, Румын, Серби, Герман, Чех, Гүрж, Словак, Молдав зэрэг 9 улстай хийж, нийт 21 улстай тээвэрлэлт хийж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Ханжоу 2022" Азийн наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж усан спортын тамирчин Г.Майдар хамрагдаж санал бодлоо солилцов.
 
Уулзалтын үеэр ОУОХ-ны Томас Бах энэ удаагийн Азийн наадам өндөр зохион байгуулалттай болж буйг онцолж, Ази тивд спортын их баяр эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
 
Манай тамирчин Г.Майдар улс орон бүрийн спортын хөгжил харьцангуй адилгүй байдаг, ОУОХ-ноос тухайн улсад хөгжиж буй спортын төрлүүдийг хэрхэн дэмжин ажилладаг тухай асуултыг дэвшүүлсэн юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ОУОХ нь нийт орлогынхоо 90 хувийг эргэн спорт, олимпизмын төлөө зарцуулдаг. Үндэсний олимпын хороо, үндэсний спортын холбоодоор дамжуулан олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэхүү чиглэлээр мөн тамирчдын оролцоо чухал хэмээн дурдлаа.
 
Түүнчлэн тэрбээр Олимпизмын гол цөм нь тамирчин та бүхэн хэмээн онцолж, уулзалтад оролцсон нийт тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 52 минут

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Шударга мэдээ2 цаг 56 минут

Нийгмийн сүлжээн дэх луйвар

Цаг үе3 цагын өмнө

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Цаг үе3 цаг 4 минут

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

Үзэл бодол3 цаг 6 минут

Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер ...

Улстөр нийгэм3 цаг 9 минут

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг...

Улстөр нийгэм3 цаг 12 минут

Үндэсний статистикийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран тө...

Урлаг спорт3 цаг 15 минут

Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа

Улстөр нийгэм3 цаг 19 минут

Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй ...

Цаг үе3 цаг 22 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

Санал болгох