Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЗТХЯ: Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов. Хурлын эхэнд сайд Л.Халтар, энэ онд зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд  салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.

Үүнд,

- Монгол Улсын Засгийн газрын  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  хилийн боомтуудыг авто замаар холбох,

- Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,

- 2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,

- Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг эрчимжүүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх,

- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,  

- Ханги  чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,

- Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангах,

- Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх,

2022 он болон ойрын жилүүд бүтээн байгуулалт өрнөсөн жил болох тул зам, тээврийн салбар, харьяа газруудад тус онд тавьсан зорилтоо бүрэн гүйцэт хэрэгжүүлэхийг чиглэл болголоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр иргэд, аялагчид мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой аж.  

Мөн нэмэлтээр доорх мэдээллийг авах боломж бүрдэж байна. Үүнд: 

  • Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
  • Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
  • Аяллын даатгалын үйлчилгээ
  • Нислэгийн тийзийн агент, авиа компани
  • Аяны хэрэгслийн худалдаа
  • Аяллын клуб
  • Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ, аппликэйшн танилцуулга
  • 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
  • Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ.

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон. Гэвч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай явж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэллээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, шантаачилж өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн хэмжээнд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Захирамжийн хүрээнд тус хөдөлгөөний үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох, хорт зуршил, архи тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үйл ажиллагаа өргөжин нийслэлийн хэмжээнд хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндийн байдал сайжирч, тусламж үйлчилгээ өргөжин өвчлөл эндэгдэл буурах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Ийнхүү өнөөдөр Сүхбаатар дүүргээс “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн эхэллээ. Арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв зохистой хооллолт, хорт зуршлаас татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралын буруу зуршилтай холбоотой халдварт, хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа болохыг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Өвчин туссаных нь дараах үр дагавартай нь тэмцэх бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч бодлогоо тодорхойлж ажиллах шаардлага бий. Бидний зүгээс иргэдийн архи тамхины зохисгүй хэрэглээг бууруулж зөв дадалд хэвшүүлэх, эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлж, зохион байгуулж ажиллаж байна" хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 24 минут

С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ ...

Улстөр нийгэм4 цаг 27 минут

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоё...

Улстөр нийгэм4 цаг 38 минут

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буул...

Цаг үе4 цаг 40 минут

"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нэ...

Цаг үе4 цаг 42 минут

Н.Мөнхбат нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралда...

Улстөр нийгэм4 цаг 45 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн да...

Улстөр нийгэм4 цаг 48 минут

“Уул уурхайн инновац хөгжил” олон улсын форум эхэллээ

Цаг үе4 цаг 51 минут

Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх а...

Урлаг спорт4 цаг 53 минут

Тавдугаар сарын 25-нд зам хаах зураглал

Шударга мэдээ4 цаг 57 минут

Аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо”-д болно

Санал болгох