Үзэл бодол
Д.Эрдэнэбаатар: Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их, дээд сургуульд шинээр элсэн суралцагчдын хувьд хамгийн эрэлттэй байдаг Дотоод хэргийн их сургууль энэ хичээлийн жилд хэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авах вэ?
-ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ШШҮХ, ТТХГ-аас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, шүүхийн шинжилгээ, эрх зүйн чиглэлийн нийт 14 хөтөлбөрт элсэлт авахаар болоод байна.
-Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын гол онцлогуудын талаар элсэн суралцагчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэлтийн журмаа жил бүр шинэчлэн баталж мөрддөг. Манай сургуулийн хувьд бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталж, Их сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар сарын 16-наас олон нийтэд хүргэсэн.
Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог жил бүр шинэчлэн тогтоодог. Тухайлбал, энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын босго оноо 500-560, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг 1 хичээл байхаар заасан. Ингэснээр тухайн элсэгчийн оноог суурь 1, хавсарга 1, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.
Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.
Манай Их сургуульд элсэгч нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байхаас гадна Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдээгүй байх зэрэг шалгууруудыг хангасан байх нь чухал.
- Танай их сургуульд элсэх сонирхолтой эмэгтэй элсэгчид их байдаг. Хичээлийн шинэ жилд эмэгтэй элсэгчдийг элсүүлэх үү?
-Дотоод хэргийн их сургууль зөвхөн захиалагчаас ирүүлсэн тоо, хүйсийн дагуу элсэлт авдаг. Энэ хичээлийн жилд төрийн тусгай албан хаагч бэлтгэх үндсэн хөтөлбөрүүдэд эмэгтэй элсэлт авахгүй. Учир нь захиалагч байгууллагаас эмэгтэй элсэгч элсүүлэх захиалга ирээгүй. Харин ШШГЕГ-аас Нийгмийн ажил хөтөлбөрт 13 эмэгтэй элсэгч авахаар захиалга ирүүлсэн байгаа.
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүйн хөтөлбөрт хүйс харгалзахгүй авна. Тус хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог Дотоод хэргийн их сургууль тогтоодог учраас хүйс заагаагүй. Энэ хичээлийн жилд эрх зүйн хөтөлбөрт 120-иос илүүгүй иргэн элсүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар тодруулна уу?
-Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүссэн шалгуулагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсаана. Мөн тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулах юм.
Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтууд багтдаг. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Дотоод хэргийн их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан байгаа. Иймд Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцахаар бэлтгэж буй шалгуулагчид элсэлтийн шалгалтын журамтай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Шалгуулагчид элсэлтийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах боломтой вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд элсэгчид Их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой.
-Дэлхий нийтээр цар тахлын улмаас цахим орчинд ажиллах хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Танай сургуулийн хувьд цахим сургалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Дэлхий нийтээр цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг цахим сургалт руу шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сургууль цахим сургалтын E-mind програмаар хичээл сургалтыг цахимаар тасралтгүй явуулж байгаа.
Сургалтыг цахимд байршуулан, цахим хурал, webinar хэлбэрээр явуулж байна. Сонсогч, суралцагчид дор бүрнээ гар утас, зөөврийн болон суурин компьютер ашиглан програмд хандан багшийн байршуулсан хичээлийн нэмэлт материал, видео, аудио лекц, дасгал, даалгаврыг судлах боломжтойгоос гадна багш, сонсогчтой шууд холбогдон хичээл, сургалтаа явуулж байгаа нь давуу тал юм. Явцын болон улирлын, төгсөлтийн шалгалтуудыг тестээр болон бичгээр, webinar хэлбэрээр амжилттай зохион байгуулж байна.
-Төрөлжсөн уншлагын танхимууд, конференц заал, цахим лабораториуд, усан бассейн гээд сургалтын таатай орчныг хэдийнэ бүрдүүлсэн тус Их сургуулийн оюутны хотхон бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн. Цаашид хэрхэн өргөжих талаар дурдахгүй юу?
-Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлнэ” гэж заасан байгаа. Энэ дагуу Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилт дэвшүүлэн, Шинжлэх ухаан, инновацийн кластер, Спорт-албаны сургалтын байгууламж, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, Лицей сургууль, Оюутны дотуур байр зэргийг шинээр байгуулж бусад их, дээд сургуулийн хөгжлийн жишиг загвар болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор төлөвлөн ажиллаж байна.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үзэл бодол2021/10/28
Б.Бямбадорж: Тоног төхөөрөмж нь байвал дүүргийн эмч нар бүх төрлийн нарийн шинжи...
-
Үзэл бодол2021/12/06
Э.Анар: Цахим мөнгө нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэв
-
Цаг үе2024/06/21
Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүл...
-
Шударга мэдээ2022/08/15
Тохижилт бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна
