Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд тулгамдсан түргэн тусламжийн машины асуудлыг шийдэж өгөхөөр боллоо
Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд зочилж, эмч эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцож, тус төвд шаардлагатай түргэн тусламжийн машины асуудлыг шийдэж өглөө. Мөн эмнэлгийн шилдэг эмч ажилтнуудад хувиасаа мөнгөн урамшуулал олголоо.

Энэ үеэр тэрбээр “Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд эх орны аюулгүй байдлын төлөө тэмцэж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ хичээн зүтгэл, чармайлтын ачаар Монгол Улс иргэдээ вакцинжуулалж, тодорхойгүй халдварын голомтуудыг нээн илрүүлж байгааг энд хэлэх нь зүйтэй. Та бүхэндээ “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд анх 1972 онд Найрамдлын районы нэгдсэн эмнэлэг нэртэйгээр 120 ортой, 300 иргэнд үйлчлэх хүчин чадалтайгаар нээгдэж байсан бол өнөөдөр өдөрт 500 гаруй иргэнд үйлчилдэг 349 гаруй алба хаагчтай томоохон байгууллага болсон юм.
Улстөр нийгэм
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн трасст өртсөн 26 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа.
Ингэснээр төслийн бүтээн байгуулалт эрчимжих үндсэн суурь нөхцөл бүрдэж байна.
Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Хүчин чадлын хувьд цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй ба уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Нийслэлээс дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бонд гаргаж, энэ нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Ингэснээр 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.10/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ · Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан |
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
2 |
УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан |
Даатгалын хууль тогтоомжийн талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
13.00 |
“Үндсэн хууль” |
|
3 |
Хууль зүйн байнгын хороо |
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
|
4 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
-
Цаг үе2022/10/28
Хөгжлийн банкнаас олгосон зээлийг салбарын ангиллаар танилцуулж байна
-
Цаг үе2025/10/31
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж би...
-
Цаг үе2022/10/31
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
-
Цаг үе2019/07/09
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно
