Шударга мэдээ
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Дорноговь аймагт ажиллаж байна

Уулзалтаас тус сумын ус хангамж, ариутгал татуурга, дулааныг хариуцагч "Чандмань бадрал" ХХК /ОНӨҮГ/ -ийг “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т нэгтгэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх чиглэлээр судалгааг хийж газрын хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Мөн тус аймгийн Дорноговь АЗЗА ТӨХК, Замын-Үүд суманд байрлах "Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.




Шударга мэдээ
Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулж байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан.
Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байна. Газрын дуудлага худалдааг тавдугаар сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулах юм.
Шударга мэдээ
Зарим сумын Засаг дарга нарт хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулав
Шударга мэдээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар 2025 оны тавдугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.
Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.
Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.
Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.