Цаг үе
Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдгүүдийг тодрууллаа

Булган аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11-ны хооронд болж өнгөрлөө.
Үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж сонирхон, цаашид хэрхэн өргөжүүлэх, зах зээлд Булган гэх брэндийг таниулах, Эрдэнэт Улаанбаатарын зах зээлд гаргах, импортын бүтээгдэхүүн бий болгох талаар аймгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцож явлаа.
Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн нийт 12 сумын, 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгч 270 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсоноос 12 номинацид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгарууллаа. Булган аймгийн брэнд цай, жимс жимсгэнэ үйлдвэрлэгч “Тунамал өгөөж” ХХК-ийн Д.Өлзийсайхан, Бог будааны чангаамал бүтээгдэхүүнээрээ “Хүй мандал” ХХК-ийн Г.Даваадамбэрэл, Иристэй бялуугаараа “Хустайн бэйкери”-ийн н.Гантөмөр, “Алтан зөгий” бүлгийн М. Отгонжаргал, Хутаг-Өндөр сумын ногоочин Л.Батсүрэн, Баяннуур сумын гуталчин Л.Борхүү, Хишиг-Өндөр сумын гуталчин М.Бадам, Гурванбулаг сумын суран эдлэл үйлдвэрлэгч Б.Түдэвваанчиг, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох чипсэн ааруул, буриад талх, цөцгийн тосоороо Тэшиг сумын ЗДТГ, үзэсгэлэн худалдаанд сум орон нутгийн иргэдээ сайн зохион байгуулж оролцсон Хангал сумын ЗДТГ зэрэг байгууллага аж ахуйн нэгж, иргэд тодорлоо.
Булган аймгийн Сэлэнгэ сумын зөгийн бал үйлдвэрлэгч М.Отгонжаргал ярихдаа “Би зөгий үржүүлээд 6-н жил болж байна. Сумандаа зөгий үржүүлэгчид нийлээд Алтан зөгий бүлэг байгуулсан. Бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх зорилготой хамтардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, туршлага судлах, зах зээлээ тэлэх гээд хийх ажил их байна. Гэвч гадаад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагыг судлахаар орон нутгаас ихэнхдээ дарга нар явдаг. Уг нь үйлдвэрлэл эрхлэгчид бид өөрсдөө явж нүдээр үзэж туршлага судлах хэрэгтэй байна” гэсэн санал гаргасан юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуд нь “Сум орон нутагтаа Бизнес зөвлөл байгуулж, тулгарч байгаа асуудлуудаа багцлаад аймгийн удирдлагууддаа тавих хэрэгтэй. Бид хамтраад боломжтой талаас нь шийдвэрлэе” гэсэн хариу өглөө. Үзэсгэлэнгийн үеэр мөн шилмэл овгийн мал сүргийн үзэсгэлэн ухдалдаа гарсан байна. Үүнд Шинэ хөдөө төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэлэнгийн цагаан толгойт, грефорд үүлдэрийн 400 гаруй кг жинтэй бухан бяруу, нарийн ноос бүхий орхон үүлдэрийн мирнусан хонь, хөвсгөлийн ноос ноолуурын чиглэлийн хуц зэрэг гарсан нь малчдын сонирхлыг татаж, үржүүлэг борлуулалтын талаар сонирхож байлаа.
Энэхүү үзэсгэлэн яармагийг зорьж ирэх сум орон нутгийн үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаагаар нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.
2023 оны зургаадугаар сарын 09-ний 8 цагаас 20 цаг хүртэл:
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салххи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 24-26 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24..+26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
2023 оны зургаадугаар сарын 10-наас
2023 оны зургаадугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд тал, хээрийн нутгаар, 11-12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны зургаадугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 21. Сугар гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр.
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Өвчин ирнэ хэмээжээ.
Цаг үе
Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани, сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.
Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.
Сэтгэгдэл