Улстөр нийгэм
Төрийн банк Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийжээ
Үүний дагуу системийн нөлөө бүхий банкуудаа Төрийн банк манлайлан өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-иар дамжуулан олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж, Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн.
Монгол орон даяар 500 орчим салбар 4,000 гаруй ажилтан 2.3 сая харицагчтай Төрийн банк нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар үндсэн гурван асуудал болох Төрийн банк хувьцаат компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, Банкны дүрэм, Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг баталжээ.
Хурлын үеэр хувьцаа эзэмшигч н.Алтантүлхүүр Төрийн банканд Ёс зүйн хороо байгуулах санал гаргасныг хүлээн авч Ёс зүйн хороог байгуулан ажиллуулахаар болсон байна. Мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо тав байсныг долоо болгон өөрчилжээ. Төрийн банкны Хувьцаа эзэмшигчдийн хурал 95.4 хувийн ирцтэйгээр хуралдаж 99.99 хувиар хэлэлцсэн асуудлаа дэмжсэн байна.
Компанийн тухай хуулийн дагуу хурлын шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, Монголбанк болон Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлснээр Төрийн банк нь Нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих аж.
Төрийн банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй 97.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
