Улстөр нийгэм
УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.05.04/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
10.00 |
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг томилох асуудал · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
“Их Эзэн Чингис хаан” танхим |
||
11.00 |
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсох · Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг сонсох · Бусад |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим |
||
14.00 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ |
“Их Эзэн Чингис хаан” танхим |
||
15.00 |
Түр хорооны хуралдаан /КОВИД-19/: Хэлэлцэх асуудал: · Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсох |
“Жанжин Д.Сүхбаатар” танхим |
Улстөр нийгэм
АТГ: Эрүүгийн 12 хэрэг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 35 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 774 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
|
Улстөр нийгэм
Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай бодитой тэмцэх юм
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүүхдийн мөнгөний олголт болон ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойрон дахь асуудлаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оны эхнээс олон нийтийн дунд бухимдал дагуулсан хүүхдийн мөнгөний асуудлаар тэрээр байр сууриа илэрхийлэхдээ юун түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, И-Монголиа төрийн үйлчилгээний цахим систем нэгдсэн дата үүсгэж, мэдээллийн санг шинэчлэхэд анхаарах ёстой гэв. УИХ-ын дарга үргэлжүүлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч хүүхэд хоцрох ёсгүй. Ковидын үеийн нэмэгдлийг зорилтот бүлэгт нь халамж хэлбэрээр олгох тооцооллоос мөн нэг ч өрх үлдэх ёсгүй. Иймээс цахим шилжилтийн хүрээнд төр, иргэд хамтран ажиллаж, мэдээллийн санг шинэчлэн, засварлахад онцгой анхаарахаас гадна хуулийн хэрэгжилтийн дагуу хүүхдийн мөнгийг яаралтай хэвийн олгож эхлэх хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын дарга Г. Занданшатар, оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн ХХОАТ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нэгдсэн, зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтойгоор хүргэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм. Тэрээр, “Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, дундаж давхаргыг дэмжин, салбар бүрийн бодлогыг үйлдвэрлэлд чиглүүлэх нь эдийн засгийг сэргээх шийдэл мөн. Цар тахлын дараа нэмэгдсэн орлогын ялгаатай байдлыг бууруулж, гааль, татварын нэгдмэл бодлогыг хангаснаар, баялгийн хулгай, далд эдийн засагтай бодитой тэмцэх юм. Аливаа татвараас зайлсхийхээс сэргийлж, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ирээдүйд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг зөв мэдээллээр хангах шаардлагатай. Олон нийтийн дунд хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хувь хүний бүх төрлийн гүйлгээ, эсвэл бизнес эрхлэгчдийн харилцах дансны орлогоос татвар авна гэх мэтчилэн буруу, ташаа мэдээлэл их байна. Иймд хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн талаарх үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэйгээр танилцуулж, үр дүнг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэв.
Олон улсын туршлагаас үзэхэд, баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн 100 гаруй орон шаталсан татвар ноогдуулдаг байна.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.
Сэтгэгдэл