Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.12.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2021.12.06/

 

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов

Огноо:

,

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав.

Энэ хүрээнд:

- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн,

- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн,

- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч,

- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн,

- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

- Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн,

- Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,

- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.

230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна.
Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. Мэдээллийн санд хандах>>>

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байна

Огноо:

,

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Өргөн мэдүүлсэн цагаас хойш Улсын Их Хурлын даргын 2022 оны 193 дугаар захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан бол 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордонд  болж, УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Тэрбээр, Төрийн албан хаагчийн  ёс зүйн тухай хуулийн төслийн хуулийн хэрэгцээ шаардлага юу байв, ёс суртахууныг хуульчилснаар нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх тухай болон ёс зүйн зарчмын талаар дэлхий нийтийн баримталж буй чиг хандлагыг танилцуулсан.

Тэрбээр, нэн тэргүүнд ёс суртахууны хэм хэмжээ алдагдах үндэс шалтгаан нь юу юм бэ гэдгийг бодох ёстой гээд 1992 он буюу шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл уламжлал дээр тулгуурласан ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байсан. Харин 1992 оноос өмнө нь мөрдөгдөж байсан уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ  шилжилтийн  явц буюу шинэ зах зээлийн нийгэм бүрэлдэх үед  алдагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ бол зөвхөн хуучин социализмын үеийнх гэж ойлгогдоод шилжилтийн шинэ цагт дураараа авирлах анархист байдалд хүрсэн. Ингэснээр нийгмийн бүх эрх зүйн хэм хэмжээ доройтсон гэсэн ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм. Тиймээс ёс суртахууны хэм хэмжээ тогтоохын тулд зайлшгүй хуульчлах шаардлагатай гэж үзсэн гэв.  

Мөн тэрбээр монголчуудыг Азидаа хоёр дугаарт орох хамгийн агуу зан заншлын хуультай улс гэж Томас Гиннесбург хэлсэн үгийг иш татаад өнөө цагт зан заншил нь даяарчлал хийгээд шилжилтийн эрин үед алдагдаад байгаа учраас хуульчилж, улмаар зан заншил мэт мөрдүүлэхээс өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, ёс зүй алдагдсанаас болоод төрийн албаны нийт нэр хүндийг унагаад байна. Төрийн албаны шударга албан хаагчид чин шударгаар ажиллаж төрдөө зүтгэж байгааг үгүйсгэж болохгүй. Мөн Монголын төр тэр чигээрээ ёс зүйгүй болчихсон юм байхгүй гэв.

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж үр дүнтэй батлах зорилготой буйгаа УИХ-ын дарга онцоллоо. Гэхдээ хууль баталж, төрийн албан хаагчдаа чангалах гэсэн  зүйл биш. Харин төрийн албаныхаа нэр хүндийг өргөхийн тулд хуульчлахыг зорьж байна гээд төрийн албанд иргэдээс өгсөн үнэлгээг танилцуулсан юм.    

Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзсэн байдаг.  

Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг гаргах шаардлагатай гэж үзсэн байна.   

УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийнхээ төгсгөлд, төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, цаашлаад шударга, ёс зүйтэй нийгмийн харилцаа бүрэлдэн тогтохын үндэс суурь юм. Иймд бид төрийн албанаасаа эхлүүлэн ёс зүйтэй, сахилга хариуцлагыг чанд сахих тогтолцоог бүрдүүлж, нийгэмдээ манлайлал үзүүлэх ёстой. Ингэснээр төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, гагцхүү хууль засагладаг, эрүүл нийгэм цогцлохын үндэс суурь юм. Төрийн алба авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, зөвхөн ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Энэ зарчмыг эрх, үүргээ бүрэн ухамсарласан, ёс зүйтэй төрийн алба хаагч л хэрэгжүүлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа төрийн албан хаагч Та бүхний санал энэхүү хуулийн төслийг чамбайруулж хэлэлцүүлэгт бэлдэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе гэв. 

Хэлэлцүүлэгт Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Долгоржав “Төрийн захиргааны албан хаагчийн ёс суртахууны асуудал”, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүлээ. 

Мөн Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг танилцуулаа гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-наас 24-ний өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

·      “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

·      “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс  Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

·      Бусад

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох