Цаг үе
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулна
Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд байгаагаас 200 нь боловсролын үйлчилгээг авч байна. Харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулахын тулд
- Брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах,
- Цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх,
- МСҮТ-ийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.
Энэ асуудлыг судлан шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг БШУЯ болон хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран байгуулахаар болов. Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянган хүн байгаагаас 6000 нь хөдөлмөрийн насны иргэд байна. Хөдөлмөрийн насны иргэдийн 97 хувь нь ажил эрхэлдэггүй гэдэг судалгааг хараагүйчүүдийн үндэсний холбооноос танилцуулж байна. Хөдөлмөр эрхлэх хувь хэмжээ ийм бага байгаа нь зарим талаар боловсролын салбартай холбоотой. Ажлын хэсэг энэ чиглэлээр ч ажиллана гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Цаг үе
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Цаг үе
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгаа тул бид энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдээллийг тогтмол бэлтгэн ажиллаж байгаа билээ.
Гэвч сугалаанд оролцож залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч байна.
Тухайлбал, өчигдөр /2025.11.04/ шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх 3 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба нийт хохирол 15.650.520 төгрөгийн хохирол учраад байна.
Иймд иргэд Та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/04/24
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг х...
-
Улстөр нийгэм2024/08/21
Хүүхдийн хоолны шим тэжээлийн тэнцвэртэй цэсийг танилцуулав
-
Улстөр нийгэм2022/08/24
Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэ...
-
Цаг үе2024/01/26
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
