Цаг үе
СКАЙмедиатай болоод Тайланд руу аялаарай
СКАЙмедиа корпорациас хэрэглэгчдэдээ зориулан аялалтай, бэлэгтэй “АЗТАЙ АЯЛАЛ” урамшууллын хөтөлбөрөө зарлалаа. Та СКАЙмедиа үйлчилгээний шинэ хэрэглэгч болсноор АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд оролцох эрхтэй болох бөгөөд хосоороо Тайланд руу аялах эрх, 55 инчийн Samsung ухаалаг зурагт, робот тоос сорогч зэрэг төрөл бүрийн супер бэлгүүдийн эзэн болох боломжтой.
Мөн шинэ хэрэглэгч бүр 3 сарын турш суурь хураамжаасаа 50% чөлөөлөгдөх бөгөөд СКАЙтелийн 2 дугаар бүртгүүлэн төлбөрөөсөө ахин 5000₮ хасуулаарай. Харин та хэдийнээ СКАЙмедиагийн үндсэн хэрэглэгч бол дараах 2 нөхцөлийн аль нэгийг биелүүлснээр АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд оролцох эрхтэй болно.
Интернэт хурд нэмэх
Гуравласан үйлчилгээний TP багцын бүх хэрэглэгчид интернэт хурдаа 10Mbps-ээр үнэ төлбөргүй нэмүүлэх боломжтой бөгөөд хурдаа нэмсэн хэрэглэгч бүр АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд оролцох эрхийн эзэн болно.
Интернэт хурд нэмэх заавар:
SKYtel-н дугаараас 1520, бусад оператороос 131222 дугаарт Гэрээний дугаар зай аваад Internet гэж илгээгээрэй.
Family box багц идэвхжүүлэх
Гэр бүлийн гишүүн бүрийн үзэх дуртай кинонуудыг багтаасан Family Box кино багцыг идэвхжүүлэн үзээд АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд оролцох эрх аваарай.
Family box багц идэвхжүүлэх заавар:
Цахим салбар > Нэмэлт үйлчилгээ > Family box багц
14 хоног бүрд нэг ялагч тодруулах АЗТАЙ АЯЛАЛ урамшуулалд оролцох боломж хүн бүрд нээлттэй. Танд амжилт хүсье.
Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.
Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.
Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.
Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
-
Урлаг спорт2024/09/12
“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчда...
-
Улстөр нийгэм2020/07/08
БНХАУ, БНТУ, БНСВУ-ын парламентын тэргүүнүүд Г.Занданшатарт УИХ-ын даргаар дахин...
-
Цаг үе2021/03/12
Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна
-
Цаг үе2019/11/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно