Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хэлэлцэж байна

Огноо:

,

"Экспорт Монгол 2021" олон улсын цахим форум, үзэсгэлэн 7 дахь жилдээ “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай болж байна.

Монгол Улсын хувьд экспортын нийт бүтээгдэхүүний 95 хувийг дан ганц уул, уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Иймд экспортын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг форумд оролцогчид онцолж байгаа юм. Экспортын салбарт шинэчлэлт хийхэд төрийн бодлого, дэмжлэг, хувийн хэвшил болон олон улсын хамтын ажиллагаа чухал. Мөн бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг мөн энэ үеэр хөндлөө.

Уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацааг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай̆ гэдэгтэй оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд бүх талын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэлээ.

Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр Аялал жуулчлалын салбарын экспортын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн. Тэрбээр “Аялал жуулчлал өөрөө олон дэд салбараас хамаардаг. Гадаад, дотоодын аялал, аялагчдыг дагасан хөдөлгөөн нь бүхий салбарт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой. БОАЖЯ-наас "Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө"-г төр хувийн хэвшлийг оролцоотой боловсруулж байгаа"-г онцлов.

Олон улсын Экспортын төвөөс Асем Вилла дахь Хүн театрт зохион байгуулж буй тус форум, үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд, олон улсын төслүүд, бизнес эрхлэгчид гээд Эскпортын салбартай холбоо бүхий олон талууд оролцож байгаагаар онцлогтой. Цаашид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох нэгдсэн санал дүгнэлтийг гаргаж, салбар тухай бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх юм. 

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох