Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Оюутнуудад сургалтын тэтгэлгийн батламж гардууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр /2021.11.12/ батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж оюутнууд юм.

Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цог-Өрнөх, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Будгэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшин, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв болон ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэд оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг, ШУТИС-ийн Геолги, уул уурхайн сургуулийн захирал,  доктор, профессор Л.Пүрэв нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Геологи, уул уурхайн сургуульд энэхүү лабораторийг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд инженерүүдээ дадлагажуулах, мэргэжил ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэх, Тавантолгойн ил уурхайд тулгамдаж буй асуудал дээр шинжлэх ухаанч судалгаатай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох