Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Л.Энх-Амгалан: Цаашдаа эцэг, эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн "Фэйсбүүк"-тээ дараах бичвэрийг оруулсан байна.

 
Тэрбээр "Энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргасан байна.
 
Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна биз ээ.
 
Би яг 2 жилийн өмнө энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.
 
Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй эмзэг асуудал юм шүү.
 
Түүнээс биш би ухаантай үг хэлж, хоосон цэцэрхэж, зарим хүний хэлдгээр поп зан гаргаж байгаа асуудал огтоос биш юм шүү гэдгийг хэлье. Ер нь цаашдаа эцэг эхийн хурал гэдэг нэршлээс ч бүрмөсөн татгалзах ёстой.
 
Өнгөрсөн жил БШУ-ны яамнаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа / Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт / нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг дахин хэлье" гэжээ. 
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.

Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Манай улсын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 байна

Огноо:

,

2022 оны байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын 5.5.1а буюу Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын хэмжээнд 17.1 хувьтай байна. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшинд байна.
 
Дэлхийн 187 улсын Парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал:
 
- Руанда 61.3%,
- Куба 53.4%,
- Никарагуа 51.7%,
- Шинэ Зеланд 50.4%,
- Мексик 50.0%,
- Арабын Нэгдсэн Эмират Улс 50.0%-тай байна.
 
Харин
 
- Нигери 3.6%,
- Оман 2.3%,
- Вануату 1.9%,
- Папуа Шинэ Гвиней 1.7%-тай байгаа нь хамгийн бага байгаа бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Дотооддоо 3 сая гутал үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэв

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ТББ, Зээлийн батлан даалтын сан, BEST, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнөөр дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг үйлдвэрлэгчид эрэлхийлэв. Монгол Улсад арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд анх удаа гутал сэдвийн хүрээнд хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд оролцсоноос гадна төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьтны арьсыг байгаль орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бөгөөд арьс ширний үйлдвэрлэлийн салбар нь эртний салбаруудын нэг юм. Тодруулж хэлбэл, арьс ширийг авах зорилгоор малаа нядалдаггүй, арьс шир нь хүнсний үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн юм.

Монгол Улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдрийн байдлаар манай улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Үүний зэрэгцээ арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний салбарт нийт 4200 гаруй хүн ажилладаг.

Арьс шир бол олон зуун жилийн турш өргөн хүрээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн уян хатан, удаан эдэлгээтэй, санхүүгийн хэмнэлттэй, үнэ цэнтэй материал юм. Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулсан, 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж 150 орчим тэрбум нийтдээ салбарын хэмжээнд 290 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулжээ. 

Хөлийг гадны нөлөөллөөс хамгаалах, тухтай алхаж явахад зориулагдсан бүтээгдэхүүн бол гутал юм. Дэлхийн зарим судлаачдын үзэж буйгаар хүн амын дунд хөлийн өвчлөлийг үүсгэх нэг гол хүчин зүйл нь мөн гутал байна.

Нүүдлийн мал аж ахуйн онцлогтой, түүхий эдийн дундаршгүй нөөцтэй, жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого, төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой байна.

Арьс ширний салбар тэр дундаа гутал үйлдвэрлэгчид Монгол хүний хөлийн онцлогт тохируулан олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Үйлдвэрлэлийн кластер системийг нэвтрүүлэн, чанар стандартыг хэрэгжүүлэх, Туслах материалын дагалдах жижиг үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг тавьж ажиллахад бэлэн болсон байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох