Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хуванцар саваар хүлэмж байгуулжээ

Огноо:

,

Ховд аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд 1640 ширхэг хуванцар сав ашиглан 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулжээ. Аймгийн БОАЖГ нь өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Хуванцраас татгалзъя” уриалга гаргаж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.

Тус уриалгад Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчид болон Хөшөөтийн уурхайн хамт олон нэгдэж, ашиглахгүй байгаа хуванцар сав цуглуулж аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгчээ.

Тухайн хуванцар савыг ашиглан мод үржүүлгийн талбайд 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулсан бөгөөд тус хүлэмжид “гүйлс” хэмээх модлог ургамлыг үрслүүлэн ургуулж байна. Гудамж талбайд ил задгай хаясан хуванцар сав нь байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг бөгөөд хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд хуванцар савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд хаяхгүйгээр бүтээлчээр ашиглах боломж байгаа юм.

Эх сурвалж: khovdnews.mn

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 21. Буд гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

Огноо:

,

Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. 

Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн Agence France-Presse-д ярьжээ. 

Гал гарах үед тус хороололд амьдрагсдын ихэнх нь мусульман шашны “Эйд ал-Ада”-гийн баярыг тэмдэглэн, гэртээ байхгүй байсан аж. Хэрэв тэд гэртээ байсан бол илүү их хохирол учрах байсан хэмээн албаны хүмүүс мэдээллээ. 

Бангладешийн Гамшгийн менежмент, Гамшгаас хамгаалах сайд Энамур Рахман гэр оронгүй болсон иргэдэд 500 тонн будаа, 1.3 сая така буюу 15 мянган ам доллар олгоно хэмээн мэдэгдсэн байна. 

Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ч ажлын хэсгийн дүгнэлт 15 хоногийн дотор гарах аж. Бангладешийн хүн ам шигүү суурьшсан бүс нутагт гарсан гал, дэлбэрэлтийн улмаас энэ жил 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ

Огноо:

,

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу 4 вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаалаа.

Өнгөрөгч 06, 07 дугаар саруудад мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан юм гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох