Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ

Огноо:

,

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер  тогоочдын холбоотой хамтран Монголд 2 дахь удаагаа Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж, тэмцээн эхэллээ.

 

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс,  дэлхийд таниулах зорилгоор Үндэсний уламжлалт хоол болох битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинаган битүү шөлний үзүүлбэрийг үзүүлэх юм. Мөн Монгол үндэстний битүү хоолны технологийг “Соёлын биет бус өвд бүртгүүлэх” ажлын суурийг тавьж байгаагаараа онцлогтой юм.

 Энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлсэн юм. Тэрбээр Өнө эртний баялаг түүхтэй Монгол түмний хоол хүнсээ бэлтгэх арга ажиллагаа, хоол зүйн соёл, хооллох дэг ёс нь өөрийн өвөрмөц онцлогтой, түүхий эд нь хүний бие махбодид шаардлагатай аминдэм, шим тэжээлтэй, эмчилгээ сувиллын ач холбогдолтой юм. Дэлхий нийтээрээ даяарчлалд нэгдэн хөгжиж буй өнөө үед Монгол туургатны хоол, идээ, ундаа, тэдгээрийг боловсруулах, хадгалах, нөөцлөх, хэрэглэх уламжлалт аргыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монгол орны экологийн  цэвэр хүнсийг олон улсад бодитоор сурталчлахад энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн ач холбогдол оршиж байгааг онцлоод, энэ арга хэмжээнд Ази, Европ, Латин Америкийн 20 гаруй орны 100-аад тогооч, шүүгч нар хүрэлцэн ирж, ур чадвараа сорьж байгаа нь Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

 Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, МХҮҮСНХ-ны тэргүүн, ММТХ-ны ерөнхийлөгч, үйлчилгээний гавьяат ажилтан Д. Буяндэлгэр, Дэлхийн Тогооч нарын Холбооны Хүндэт гишүүн биет төлөөлөгч тэмцээний ерөнхий шүүгч Paul Markus Bruschweiler, Монголын Кулинарийн Холбооны  Ерөнхийлөгч Н.Хандсүрэн, Октярь сангийн тэргүүн МУ-ын зөвлөх инжинер, мастер тогооч Х.Сэлэнгэ нар оролцов.   

ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Турк, Хорват, Румын, Дани, Гүрж, Сири, Англи, Болгар гэх мэт 20 гаруй улс орны 100-аад тогооч, шүүгч, оролцогч нар оролцож, Ази болон Европ хоолыг үндсэн, амтлаг хоолны нэр төрлөөр “Залуу тогоочдын ганцаарчилсан болон багийн”, “Мэргэжлийн тогоочдын ганцаарчилсан болон багийн” тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорих юм. Мөн Олон улсын хоолны Мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах юм.

 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох