Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол оронд Торнадо болж байсан баримтууд

Огноо:

,

974 оны долоодугаар сарын 21–нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадын төвд гэнэтийн шуурганаар 10 гаруй хүн нас барж мал, амьтан үхэж үрэгджээ. Малын үхлийн шалтгааныг тогтоох үеэр бух, тугал 2-ын гадна байдал бүрэн бүтэн, гэмтэлгүй байв. Үүнд гайхсан нэгэн Бухны духанд чихрийн цаас шигдсэн байсныг таттал нүх байсан гэдэг. Тугалын эгмэнд хэд хэдэн чихрийн цаас шигдсэнийг авч шинжлэхэд ХБА-ын агентад ирсэн “11,20 –ын хатуу чихэр” харван орж алсныг тогтоожээ. Малчин Дорж 6-7 км зайнаас энэ үзэгдлийг ажиглан харахад:

Биндэръяа уулын оройд газар тэнгэр нийлэн эрчилсэн багана үүсэн хавь ойрын үүлийг соронзон татах мэт хаман нэгтгэж бөглүү нүргэлсэн дуу гарган Хурх бригадыг чиглэсэн байна. Шилжин явах замдаа хуйлраа нэг хөндийрч дахин газар шүргээд, уулын бэлээс чимээ нь ихсэн уур манан шиг өнгөтэй болсон аж. Төдөлгүй 100-200 м зайд байгаа чөдөртэй 2 морь, Зил-130 машин, бусад эд зүйлс, мал агаарт хөөрөн эрчилсэн хуйлраа руу орохыг хараад эмээж, малаа цуглуулан замаас нь холдож зайлсан гэдэг. Энэ үед тэнд байсан 16 хүний 4 нь азаар амьд үлдсэн ажээ. Тэрхүү эрчилсэн хуйлраа 100-200 метр өргөн зурвасаар, замдаа тааралдсан бүхнийг сүйтгэн, ой модыг хярган, өвс ногоог арчиж хаясаар 60 км явсан байна.

1977 оны зургаадугаар сарын 16-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Онц” бригадын нутгаар хүчтэй шуурга болж цаг уурын “Хомын талын экспедици” өртөн, 2 тонн жинтэй ганг 800 м хол аваачиж хаян, сайтар даруулж бэхэлсан экспедицийн гэрийн дээвэр туургыг нь сугалж аваад явчихсан байна. Шуурга дөнгөж эхлэхэд үедээ 40 м/с зааж байжээ. Энэ үед Дөрвөлжин сумын цаг уурын өртөөнд заалт 34 м/с хүрч, 51 айлын гэр унан, шуурганы замаар нарийн өвс байхгүй болж, тэсэгний үндэс 10 см ил гаран, өнгөн хөрс хийссэн байна. Энэ үзэгдлийг 2 сарын дараа УЦУХ-ээс хиймэл дагуулын зураг, ЦАЗ, бусад мэдээг үндэслэн борооны бөөн үүлтэй холбож тайлбарласан байдаг.

Ховд аймгийн Зэрэг сумын төвд 1997 оны дөрөвдүгээр сард 45 минутын турш үргэлжилсэн шуурганы үеэр 57 м/с хүрч заагаад М-63 багаж эвдэрсэн байдаг. Энэ шуурганаар сумын клубын дээвэр хуурч, бас бус хохирол гарчээ. Үүнийг ажигласан ажиглагч Cb үүл байсан, үүлний дор газар үүлийг холбосон хар хуй харсан гэж ярьжээ.

Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны долоодугаар сарын 26-ны 19 цагт сумын төвөөс зүүн урагш орших Номгон багийн “Хөөвөр” хэмээх газар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж нөөлөг салхи салхилан, 1 хүн нас барж мал үхэж, машин тэрэг хийссэн байна. Тухайн үед Хашаат сумын төвд 28 минутын турш мөндөр  орж, салхины хурд 12 м/с хүрч байсныг бүс нутаг дахь ажиглагч мэдээлжээ. Хашаатад торнадо өргөн нь 300-400 м, урт нь 10 км орчим зурвас газар хамарснаас үүдэн 3 айлын гэр, 2 айлын байшин нурж, 1 парадо маркийн жийп автомашин хийсэн эвдэрч, 2.5 тонны даацтай Маяти маркийн ачааны машин ачаандаа байсан 1 тн ус  бүхий савны хамт 300 м орчим хийсч жолооч шидэгдэж нас баржээ. Машин нь дундуураа мушгисан мэт болжээ. 1 гүний худаг эвдэрч, нилээд хэдэн хүн байшин нурахад дарагдсан болон мөндөрт зохигдож гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн, адуу 65, үхэр 8, хонь 34, ямаа 63 тоогоор хорогдсон бог малын нүд, толгой мөндөрт хага цохиулсан зэрэг үйл явдал болжээ. Хүмүүсийн харсанаар мөндөрийн хэмжээ тенисны бөмбөгний хэмжээтэй байсан аж. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцоход 136,894,000 төгрөг болжээ.

Өвөрхангай аймгийн Тарнийн гүүр орчимд мөн 2014 он долоодугаар сарын 26 өдөр 17-18 цагийн орчимд Торнадо ажиглагдаж, ширүүн том мөндөр орсныг явуулын хүн зургаар баталгаажуулсан байдаг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Огноо:

,

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд Цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна" гэв.

"Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил "Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна" гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа "Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм" хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

Огноо:

,

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 19. Сугар гараг. Хонгорцог одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 6 цаг 36 минутад мандаж, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, иахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох