Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хурлаар баталсан дараах хуваарь ёсоор УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ хуралдана.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна.

Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм.  Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна.

Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.   

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

-  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 20 минут

38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг бо...

Улстөр нийгэм1 цаг 26 минут

Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна

Улстөр нийгэм1 цаг 38 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Шударга мэдээ1 цаг 41 минут

Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлн...

Чөлөөт цаг1 цаг 44 минут

“Хагибис” хар шуурганы гамшигт өртөгсдөд хүмүүнлэгийн ту...

Чөлөөт цаг3 цаг 52 минут

Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан ...

Улстөр нийгэм4 цаг 50 минут

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ

Урлаг спорт7 цаг 14 минут

“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

Чөлөөт цаг7 цаг 18 минут

“Эрүүл иргэн” аяны явцтай танилцаж, Сүхбаатар дүүрэгт аж...

Улстөр нийгэм7 цаг 21 минут

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ

Санал болгох