Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 01-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 8-р хороо 46/3, 50-р байрууд, Эрхэт айл СӨХ, Эко стар, 42-р цэцэрлэг, Боловсролын их сургууль, Нордофф интернэйшнл, Ганбиж-2, Макс хүнс, Крэсэнт сити ХХК-ууд, иргэн Саранцэцэг, Алтанбаяр, Жавхлант алдар ББСБ болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-17:00 цагт: 1, 2-р хороо 19-р хороолол 1, 2, 7, 8, 9, 10, 17, 18, 20, 21, 22, 23, 28, 29, 30, 31, 32, 33, 37, 40, Хивсний 33, АПУ-ын 56, Гэгээн өргөөгийн 48-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 17:00-18:00 цагт: 20-р хороо Хос гарьд ХХК

СОНГИНОХАЙРХАН АЙМАГ

⏱ 11:00-18:00 цагт: 8, 25-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамж, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ АЙМАГ

⏱ 10:00-18:00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамж

⏱ 13:00-16:00 цагт: 350-р ЦА, Эрчим Булнай ХХК, Төмөрбаатар АОС, УСУГ-ын худгууд болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:30-18:00 цагт: Лүн сум Ногоон хэрэм-1, 2, иргэн Сэр-Од, Мөнх их мандал ХХК, Тэс Петролиум ШТС, Батсүх үнээний ферм болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.

Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.

Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.

FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Огноо:

,

Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.

Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.

Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.

Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе8 минутын өмнө

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе11 минутын өмнө

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Цаг үе13 минутын өмнө

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Улстөр нийгэм16 минутын өмнө

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Улстөр нийгэм18 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Шударга мэдээ24 минутын өмнө

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Улстөр нийгэм27 минутын өмнө

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Улстөр нийгэм31 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе34 минутын өмнө

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Цаг үе2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Санал болгох