Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой тохиож байна

Огноо:

,

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.

Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүллээ.

Онцгой байдлын албаныхан бид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн энэ хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэлт 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ 2004-2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэлсэн юм.

 Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр 09:00 цагт Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлнэ. Мөн  албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд бол ойн баярын хурлын арга хэмжээ Соёлын төвд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:30 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-19:00 цагт: Лүн сум


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 16-наас 10 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 17. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин хөхөгчин тахиа өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өлзийтэй сайн өдөр. Үс шинээ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох