Цаг үе
Гайхалтай байдлаар амьд үлдэгсэд...
Оньсого мэт сонин түүх бидний аж төрж буй энэ үед залуу уулчин Р.Евгенийд тохиолдсон байна. Тэрээр хэсэг нөхдийнхөө хамт ууланд явж байгаад хаднаас хөл алдан гүн ангал руу ниссэн аж. Гэтэл түүний цогцос огт олдоогүй байна.
Тэр бүлэгт явсан хүмүүсээс хэдэн хүн жилийн дараа талийгаач андаа дурсахаар золгүй явдал болсон яг тэр газар очжээ. Ангалын ирмэг дээр сууж байсан тэд гэнэт дороос, ангалын ёроолоос ямар нэгэн утаа дэгдэн буйг анзаарсан байна. Тэр даруй тэд "Туслаарай! Туслаарай!" гэж хашгирахыг сонссон аж.
Нэг нөхөр нь болгоомжтой нь аргагүй доош харав. Тэнд, ангалын ёроолд Женя /Евгений/туслаарай хэмээн гараараа даллан зогсож байв. Тэрээр алга болсон өдрөө өмсөж байсан хувцастайгаа байлаа. Анхандаа Евгенийгийн бараа манан бүдэнд умбасан мэт байснаа дараа нь манан арилсан байна.
Женяг тэр дор нь татлага олсоор дээш татан гаргажээ. Тэрээр хэдий хэр цаг хугацаа өнгөрсөн талаар ямар ч төсеөлөлгүй байгаа нь тодорхой болсон байна. Ангал руу унаснаа тэр санаж байв. Тэгээд ухаан санаа нь балартжээ. Ангалын ёроолд ухаан орохдоо ямар ч гэмтэлгүй, энх тунх байсан аж. Өөрөө өндийн хөл дээрээ босож чадсан гэнэ. Найз нөхөд нь дээр байхыг хараад тэднээс тусламж эрэн хашгирчээ. Тэгэхдээ найз нөхөд нь түүнийг унахаас өмнө өмсөж байснаасаа өөр хувцастай байхыг хараад тэр бас гайхсан байна.
Евгений ой санамжаа алдсан юм шиг байв. Энэ бүх хугацаанд хаана байснаа тэр хэлж чадахгүй байлаа. Ямар нэгэн хүмүүс түүнийг хулгайлаад сэтгэцэд нөлөөлөх бодисоор тарьж байжээ хэмээн таамаглаж байв. Гэвч эмнэлгийн үзлэгээр бие махбодоос нь мансууруулах бодистой төстэй юу ч илрүүлээгүй аж. Хожим нь зарим нэг жижиг сажиг зүйл тодорхой болсон байна. Унасныхаа дараа муужирчихсан хэвтэж байхдаа дэлхийд хосгүй нэгэн хотын тухай гайхалтай зүүд зүүдэлснээ (эсвэл энэ нь хий үзэгдэл байв уу?) Женя ярьжээ. Тэр хот нь өтгөн саглагар цэцэрлэгээр хүрээлэгдсэн гайхалтай уран хийцийн маш гоёмсог байшин барилгатай байсан гэнэ. Тэрбээр тэнд харь хэлээр ярьдаг, урт өмсгөлтэй хүмүүстэй уулзсан боловч үг бүрийг нь ойлгож байв. Аажмаар Евгенийгийн ой санамж эргэн ирж байсан бөгөөд шидэт орныг зүүдэндээ биш сэргүүн байхдаа үзсэн хэмээн тэр нотолдог болсон аж.
...Латин Америкийн нэгэн оронд засаг захиргаэаны байшингийн үүдний өрөөнд алан хядагчдын тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрэх үед хорь орчим хүн амь үрэгдсэн бaйнa. Амь үрэгдсэн зарим хүнээс үнс чандар төдийхөн л үлдсэн байв. Cap орчмын дараа маш их ядарч туйлдсан шинжтэй залуу эр, эм хоёр орон нутгийн цагдаагийн газарт хандсан байна. Дэлбэрэлтийн үеэр амь үрэгдсэнд тооцогдож байсан гэрлээд удаагүй хос Хуставо, Анита Ла Палья нар эсэн мэнд үлдсэн байжээ! Тэд ажил төрөл хөөцөлдөн захиргааны байран дотор явж байгаад аймшигтай нүргэлэх чимээ сонссон бөгөөд хотоос хэдэн зуун километр зайтай цөл газар ухаан орсон аж... Тэр хоёр нэг эдлэн газарт оччихсон байсан бөгөөд ззэн нь тэднийг хүлээн авч, хооллож ундалсан боловч гэртээ харихад нь туслахаас татгалзаж, аж ахуйдаа янз бүрийн ажил хийхийг шаардсан аж. Эзэн тэдэнтэй ажлын мал шиг л харилцдаг байжээ. Гэвч тэд яаж ийгээд түүний машиныг хулгайлан, оргон зугтаж чадсан байна. Суурин газар анх дайралдмагц тэд машинаа тэнд нь хаяад автобусаар хот орсон аж.
Хамгийн сонирхолтой нь, цагдаа нар Хуставо Ла Пальяг эхнэртэй нь хамт боолчилж байсан хүнийг эрэн сурвалжлахад тухайн мужид тийм овог, нэртэй хүн байхгүй байжээ. Гэхдээ эдлэн газрын эзнийхтэй адилхан овогтой нэг эр олон жилийн өмнө үр удмаа үлдээлгүй нас барсан бөгөөд түүний байшинг хэн нэгэнд зарсныг нэг хүн санасан байна. Зааж өгсөн цөл газар нь ямар ч орон сууц байсангүй. Тийн атал Хуставо, Анита хоёр эдлэн газарт байсан талаараа зүгээр л нэг зохиочих боломжгүй, дэлгэрэнгүй зүйлс ярьж байжээ.
...АНУ-ын Коннектикут муж улсын иргэн Лаура Ф. Кинкайдад ер бусын сонин зүйл тохиолджээ. 1992 оны дөрөвдүгээр сарын 6-ны орой тэр найз нар дээрээ оччихоод буцаж явав. Тэр эмэгтэй машинаа барин эл хуль замаар явж байлаа. Харанхуйд машин нь гэнэт ямар нэгэн саад мөргөжээ. Хүчтэй доргилтонд тэр машинаасаа суга шидэгдсэн байна. Тэр машиныхаа хаалгыг дутуу хаасан байсан уу эсвэл өөрийн эрхгүй хаалганы бариул шүүрч авсан бололтой.
Хамаг бие нь бэртэж гэмтсэн эмэгтэй замын хажууд ухаан орсон байна. Тэр хөдөлж ч чадахгүй, зөвхөн ёолон гиншиж байжээ. Хажууханд нь түүний машин шатаж байв. Хэн нэг нь ирж туслахаас өмнө эн түрүүнд айхавтар өвдөлтөндөө муужран үхэж ч магадгүй гэдгээ Лаура ойлгосон байна.
Харин цаашдаа тайлбарлахын аргагүй зүйл өрнөж эхэлсэн аж. Гэнэт түүний өмнө хоёр тунгалаг дүрс гэрч ирснээ түүнийг харсаар байтал хамгийн ердийн төрхтэй атлаа жаахан хачирхалтай хувцасласан хоёр хүн болон хувирчээ. Үл таних хоёр хүн осолд орсон эмэгтэй рүү дөхөж ирсэн байна. Тэдний нэг нь "Түүнийг байранд нь буцааж тавих хэрэгтэй..." гэж хэлэхийг эмэгтэй тод сонссон боловч энэ нь ямар утгатай болохыг ойлгоогүй аж. Дараа нь Лэурэ хаашаа ч юм цөмрөн унах шиг болсон бөгөөд ухаан орохдоо өөрийнхөө машин дотор байгааг мэджээ. Машин нь огт эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн, замын голд зогсож байв. Лаурэ жолооныхоо ард сууж байсан боловч хөдөлгүүр нь унтраастай байлaa. Ерөөсөө осол болоогүй мэт бүх яс нь мөн л бүрэн бүтэн, бие нь хөх няц ч болоогүй байхыг мэдээд эмэгтэй ихэд гайхсан байна.
Машин нь юу ч юм хүчтэй мөргөснийг санаад эмэгтэй машинаасаа бууж, урдах замаа анхааралтай үзэж шалгасан байна. Замын хажууд хугарсан мод хэвтэж байв. Энэ мод зам дээр тээглэж байгаад хэн нэг нь түүнийг хажуу тийш болгосон бололтой. Үүнийг насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн л хийж хүчрэхээр байсан аж. Лаурэ хөдөлгүүрээ асааж ямар ч адал явдалгүйгээр гэртээ хүрчээ. Хожим нь Лаура сэтгэцийн онцгой байдал болон ер бусын үзэгдэл судалдаг орон нутгийн төвд хандсан бөгөөд тэнд түүнийг янз бүрийн aргaaр, түүний дотор оюун ухаан, сэтгэц нь хэвийн эсэхийг туршиж, худал ярьж байгаа эсэхийг тогтоох тусгай төхөөрөмжөөр шалгасны дараа үнэн ярьж буйг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ингэхэд эдгээр хүмүуст юу тохиолдсон юм бол? Аюул тохиолдож, үхэл нүүрлэх үед тэд өөр бодит ертөнц рүү шилжсэнээр амь аврагдаад дараа нь ямар нэгэн байдлаар эргэж ирсэн юм болов уу? Гэвч яагаад чухамхүү тэд аврагдсан хийгээд үүний ард ямар хүчин байна вэ гэдэгт л хамгийн гол оньсого оршин байгаа билээ.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Улстөр нийгэм2023/02/03
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг ...
-
Улстөр нийгэм2019/12/09
ГХ-ны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын сайд нарын уулзалтад оролцож байна
-
Цаг үе2021/04/27
Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно
-
Цаг үе2026/05/26
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна
