Цаг үе
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулагч үүргийнхээ хүрээнд, аливаа даатгалд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашиг, тэдний өмнө даатгалын компаниудын хүлээсэн үүрэг, хариуцлагад хяналт тавьж ажилладаг. Иргэд орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө болон бусад даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол маргааныг Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Тухайлбал, хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юу юуг анхаарах ёстойг дараах зөвлөмжөөр хүргэж байна.
Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг мэдээлэлгүйгээс хохирох зарим талын эрсдэл үүсч болно. Тэгвэл эд хөрөнгө, цаг хугацаа, санхүүгийн хувьд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та өөрөө даатгалын компаниасаа бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй.
1. Та хашаа байшингаа даатгуулах даатгалын компаниа сонгоно. Уг компани тань Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар үзээрэй.
2. Сонгосон компани дээрээ очиж “Хашаа байшингийн даатгалын нөхцөл заавар”, даатгалын гэрээнд заасан нөхцөлийг уншиж танилцана.
3. Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонголтоо хийнэ. Та аль болох зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдогийг анхаараарай.
4. Энэ үнэлгээгээ даатгалын компанийн ажилтантай тохиролцоно.
5. Хашаа байшингаа үер ус бороо цас, шуурга, гал гэх мэт осол эрсдэлийн алинаар нь даатгуулахаа та даатгагчтай тохиролцоно.
6. Одоо даатгалын гэрээний бусад хэсгүүдийг сайтар харна. Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.
7. Даатгалын компани болон даатгагч таны хүлээх үүрэг, эдлэх эрхийг гэрээнд хэрхэн тусгасан талаар үзэж танилц.
8. Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.
9. Тодорхой хэмжээний мөнгөн төлбөр буюу даатгалын хураамжийг даатгалын компанид төлдөг. Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж асуугаад хураамжаа төлөх нь зүйтэй.
10.Сүүлийн шатанд даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаа баттай, мартахгүй газар хадгалаарай...
Цаг үе
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Цаг үе
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжиж байна.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
.jpg?w=1000)
