Шударга мэдээ
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа гэдгээсээ эмээн хууль хяналтын байгууллагын тусламжийг авч чадахгүй өнгөрдөг явдал нэлээд байдаг байна.
БНСУ-ын Эрүүгийн хуульд заасан хүн амь, танхай-хүчирхийлэл, барьцаалах, зодох, гэрийн хорионд байлгах, дарамтлах, бэлгийн хүчирхийлэл, хүчин, хулгай, дээрэм, залилан, биеийг нь үнэлүүлэх гэх мэт хэргийн хохирогч болсон тохиолдолд дээрх тогтолцоонд хамрагдах боломжтой. Харин хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй зэрэг иргэний болон хөдөлмөрийн маргаан, гэмт хэргийн хохирогч боллоо хэмээн хуурамч мэдээлэл өгсөн этгээд, харилцан зодолдсон этгээд хамаарахгүй ажээ.
Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах төвийн www.safe182.go.kr, Цагдаагийн газрын өргөдөл, гомдол хүлээн авах төвийн http://minwon.police.go.kr цахим хуудас болон цагдаагийн газар өөрийн биеэр ирж мэдэгдэх боломжтой тухай БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.
Шударга мэдээ
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх шийдвэрт хүрсэн билээ.
Энэ айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн сайд Торобаев Бакыт Эргешевич нар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Төрийн тэргүүний айлчлалын дараа Бүгд Найрамдах Киргиз улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад ирээд байна. Тэдний хүсэлтээр ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Монголын махны холбоо болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамт /2025.08.26/ хүлээн авч уулзлав.
Уулзалтын үеэр Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас бүх төрлийн малын мах импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна гэв. Мөн Киргиз Улсад үйлдвэрлэсэн жимс, жимсгэнэ болон хүнсний ногоог Монгол Улсад экспортлох бүрэн боломжтой гэдгээ танилцуулсан юм.
Ийнхүү хоёр тал бараа бүтээгдэхүүний эргэлтийг харилцан ашигтай, тогтвортой болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар ярилцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

-
Үзэл бодол2024/10/04
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохи...
-
Үзэл бодол2022/08/03
Б.Бямбадорж: Хүүхдүүдэд аав ээж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр вакцин тарина
-
Урлаг спорт2020/10/30
Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо
-
Улстөр нийгэм2023/03/07
Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны ...