Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар мэдээлэл солилцлоо

Огноо:

,

Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон  нийслэлийн концессын хууль  эрх  зүйн орчны  талаар мэдээллийг өгч, олон улсын  сайн туршлагуудыг танилцууллаа. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төсвийн зардал өсөж, томоохон төслүүд санхүүжилтийн эх үүсвэрийн дутагдалд  орсноос үүдэн олон улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр  буюу концессын гэрээгээр төслүүдээ санхүүжүүлэх болсон. БНСУ гэхэд нийт 753 төслийг концессоор хэрэгжүүлснийн дотор сургууль, цэцэрлэгийн барилга ч орж байна. Жишээ нь хувийн хэвшлийнхэн эдгээр бүтээн байгуулалтыг өөрийн эх үүсвэрээр барьж, төр түүнийг  нь  20 жилийн хугацаатай лизингээр авдаг. Ингэснээр төсвийн зардал багасаж, хугацаа алдахгүй  төслүүдээ хэрэгжүүлэх давуу талтай” гэсэн юм. 

Манай улсын хувьд Төр, хувийн хэвшлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2009 онд гарсан. Харин нийслэл,  орон нутгийн хувьд концессын хэрэгжих төслийн процесст ямар оролцоотой байх нь тодорхой байх ёстой гэдгийг тодотголоо.  Тухайлбал, төслийн санал авахаас  эхлээд хэрэгжилтэд хяналт тавих хүртэл процесст нийслэл оролцоотой байх талаар эрх  зүйн баримт  бичигт тусгаалах саналаа өгөх шаардлагатайг  хэлсэн юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д  өргөн бариад  байгаа билээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.22/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

· Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

· Бусад

14.00

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

МАН-ын Бага хурлаас "Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн" гэж үзжээ

Огноо:

,

МАН-ын Бага хурал шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэлээ. 

Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа УИХ дахь намын бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээгээ удаа дараа зөрчсөн тул оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж 2024 оны сонгуульд нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Бага хурлын гишүүд шийдвэрлэлээ.

Бага хурлын гишүүд олонхиороо энэ шийдвэрийг гаргасан тул хамтарч ажиллаж байгаа улс төрийн намуудад энэ тухай танилцуулж, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд танилцуулж дараагийн алхмыг хийх болно" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох