Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Огноо:

,

Шатрын дэлхийн аварга шалгаруулах Корпорациудын анхдугаар онлайн тэмцээн энэ сарын 19-нээс 21-нд болно. Тэмцээнд 78 улсын 282 багийн 1467 шатарчин оролцох бөгөөд дэлхийн топ 30 их мастер багт багтан тоглох мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаас дурьдвал: “Credit Suisse”, “Microsoft”, “Deutsche bank”, “Paypall”, “Emirates”, “Bosch”, “Google”, “Goldman Sachs”, “Chase”, “Oracle”, “Deloitte”, “Bloomberg”, “American Express”, “Morgan Stanley”, “Samsung Electronics”, “Amazon” зэрэг  шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд  дэлхийн супер их мастер Магнус Карлсэн Киндеред группын 1-р ширээнд тоглох бол ОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээнд Төрийн банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун, 2-р ширээнд Төрийн банкны "Зам тээврийн яам" Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б. Мөнгөнтуул, 4-р ширээнд Төрийн банкны "Нарлаг дэнж" Тооцооны төвийн захирал Г. Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элч тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д. Мөнхзул, 6-р ширээ Төрийн банкны "Өргөө" Тооцооны төвийн захирал С. Содгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.
 
Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй www.chess.com вэбсайт шууд дамжуулна.

Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!
 
Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30  
 
Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Огноо:

,

НИТХ-аас шатар сонирхогчдын 2025 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттэй зохион байгууллаа. Тэмцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглаж улмаар энэхүү түүхэн өдрийн жил бүрийн 01 дүгээр 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Энэхүү тэмдэглэлт Үндсэн хуулийн өдөрт зориулж Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн” Улаанбаатар хотноо Төрийн ордонд 2026 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний Анхан шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргүүдийн ИТХ-ын ивээл дор амжилттай зохион байгуулж, өнөөдөр нийслэлийн аваргын төлөөх тэмцээн боллоо.

Нээлтийн үеэр Нийслэдийн шатрын холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбат “Нийслэлийн Шатрын холбооны бодлого чиглэл, хамтын үйл ажиллагаа болон холбооны материаллаг баазыг бэхжүүлэх, улмаар нийслэлийн хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шатрын спортоор дамжуулан зөв дадал зуршлыг бий болгох чиглэлээр зохион байгуулж буй хөтөлбөр арга хэмжээнд дэмжлэг туслалацаа үзүүлэн хамтран ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр танд Нийслэлийн Шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа мөн нийт шатар сонирхогч иргэдийнхээ өмнөөс гүнээ талархаж буйгаа илэрхийлье.Нийслэлийн Шатрын холбоо 2026 онд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөж байна. Тухайлбал, гадаадын улс орнуудтай цуврал Онлайн тэмцээнүүдийг зохион байгуулах, алслагдсан захын 3 дүүргийн төлбөрийн боломжгүй хүүхдүүдийг шатрын сургалтанд үе шаттай хамруулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов

Огноо:

,

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар:

1. Үндэсний спортыг дэмжигч байгууллагуудыг татварын хөнгөлөлтөнд хамруулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал,
2. Нүүдэлчдийн гал голомт, эртний түүхтэй Монгол орондоо Нүүдэлчдийн Дэлхийн их наадмыг 2026 онд МҮСХороотой хамтран Олон улсын хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулах, үндэсний бөхийн төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах барилдааныг зохиох нөхцөл боломжийг судлан ажиллах,
3. Монгол улсаа сурталчлах үйл ажиллагаанд Монголын Үндэсний спортын хороо болон МҮБХ-той хамтран үндэсний бөхийн шилдэг тамирчдыг оролцуулж ажиллах,
4. Үндэсний бөхийн Төрийн оролцоотой зарим барилдаануудыг шууд дамжуулж буй МҮОНРТ-ийн дамжуулалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.

Уулзалтаар талууд дээрх асуудлуудад нэгдсэн байр суурьтай ажиллах боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломжтойг тодорхойлов гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Чингис хаан үзэсгэлэн ирэх онд Берлинд нээгдэнэ

Огноо:

,

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын Өвийн Сангийн харьяа Өвөг ба Эртний Түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф,тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Доктор Антон Гасс нартай өчигдөр албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Берлинд ирэх онд зохион байгуулагдах үзэсгэлэнгийн бэлтгэл ажил болоод музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгаа бусад асуудлаар ярилцаж тохиролцов.

Дашрамд мэдээлэхэд, Чингис хаан Үндэсний музей нь гадаад харилцаа хамтын ажиллагаандаа ихээхэн анхаарч ажилласнаар одоогийн байдлаар 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европийн улс орнуудад хадгалагдаж байгаа. 

Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, 2025 онд Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын хамгийн том урлагийн музей болох Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж Европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох