Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа

Огноо:

,

Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.

Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж,  халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг  хөнгөвчилсөн арга хэмжээ боллоо гэж Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр  “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр Монгол орны усны нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр энэ жилийн байдлаар Монгол Улсын усны нийт нөөц 596 км куб байгаагаас 532 км куб нь нуурын ус болохыг дурдлаа. Үүний 70 хувийг Хөвсгөл нуур эзэлж байгаа нь усны нөөцийн бүтэц эмзэг байгааг харуулж байна гэв.

Мөнх цасны нөөц өмнө нь 44 км куб байсан бол 19.4 км куб болж буурсан бол нийт усны нөөцийн ердөө хоёр хувийг газрын доорх ус эзэлж байгааг онцоллоо. Улсын хэмжээнд газрын доорх усны хяналт шинжилгээний 342 цэг ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн 61 цэгийг засварлахаар төлөвлөсөн байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Усны тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчны талаар танилцуулга хийж, ус ашиглалтын дээд хязгаар тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай, үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээллээ.

Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох зохицуулалтын давхардал үүсч, зарим бүсэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож байгаа асуудлыг хөндсөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр хөдөө аж ахуйн салбарын усан хангамжийн асуудлыг мөн хэлэлцэж, худаг гаргах, сэргээн засварлах журам хүчингүй болсонтой холбоотойгоор хөдөөгийн усан хангамжийн эрх зүйн зохицуулалт тодорхойгүй болсон талаар дурдлаа.

Хэлэлцүүлэг ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцоо, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлагын асуудлаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс хариулт авсан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

Огноо:

,

Мэргэжлийн байгууллагын судалгаагаар шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байгаа аж.

Энэ жил холбогдох байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологи буюу дрон ашиглаж үерийн эрсдэлийг нарийвчлан зурагжуулж, мэдээллийн сантай уялдуулан үнэлгээ хийж байна. Ингэснээр эрсдэлтэй бүсэд байгаа нэгж талбарыг чөлөөлж дүүргүүдэд албан бичиг хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ.

Одоогийн Дэнжийн мянга орчмын сувгууд, Толгойтын гол ,Сэлбэ гол, Чингэлтэй дүүргийн 18 дугаар  хорооны сувгууд гэх байршилд шар ус болон халиа тошин өндөр эрсдэлтэй байна гэж тодорхойлжээ.

Цаашид халиа тошин, шар усны үерээс сэргийлэхийн тулд Геодези, Усны барилга байгууламжийн газраас 2026 онд нийт 3 байршилд 1046 метр урттай, үерийн хамгаалалтын далан сувгийн барилга угсралтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүллээ

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлж, эхлэлийн семинарыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд ТХГН-ийн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашдын ТХГН-ийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлын эхлэл юм.

Замын зургийн баримт бичгийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комисс (WCPA)-ийн гишүүн Equilibrium Research Center олон улсын судалгааны байгууллага Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна. Судалгааны ажлын хүрээнд:

  • ТХГН-ийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх,
  • ТХГН-ийн ангиллыг IUCN-ийн ангилалтай харьцуулан судлах,
  • Хамтын засаглал, хамтын менежментийн тохиромжтой загварыг тодорхойлох,
  • ТХГН-ийн дунд хугацааны хөгжлийн замын зургийг боловсруулах зэрэг үндсэн ажлууд хийгдэж байна.

Тус арга хэмжээ нь ТХГН-ийн замын зургийн баримт бичгийн зорилго, хамрах хүрээ, алсын харааны талаар оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох бодлогын суурийг тавилаа.

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нээлтийн үгэндээ: “Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм. Мөн энэ санаачилга нь ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бий болох боломж, шинэчлэлийг бодит хэрэгжилттэй уялдуулах эхний алхам байх учиртай. Цаашлаад уг үйл явц нь нэг удаагийн уулзалт, эсвэл баримт бичгээр хязгаарлагдахгүй, харин салбарын оролцогч талуудын тогтмол хамтын ажиллагаа, харилцан санал солилцоог дэмжих тогтвортой платформын суурь болох юм” хэмээн онцоллоо.

Цаашид уг замын зургийн баримт бичгийг оролцогч талуудын идэвхтэй, хамтын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгож, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллах юм байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 17 минут

ЗГ: Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг ...

Улстөр нийгэм4 цаг 20 минут

ЗГ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн т...

Улстөр нийгэм4 цаг 23 минут

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж,...

Цаг үе4 цаг 25 минут

Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо

Шударга мэдээ4 цаг 28 минут

Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна

Цаг үе4 цаг 30 минут

Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ

Цаг үе4 цаг 34 минут

Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн...

Цаг үе4 цаг 37 минут

Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байна

Цаг үе4 цаг 39 минут

Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ...

Цаг үе9 цаг 11 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Санал болгох