Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлт болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтыг өргөжүүлэх асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас удаа дараа нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх хүсэлт, өргөдөл ирүүлсэн. Гэвч нийтийн сонсгол зохион байгуулахад Байнгын хороогоор хэлэлцүүлэх зэргээр холбогдох хуулийн зохицуулалттай байдгийг тодотгов. Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа хэдий ч  Байнгын хорооны зүгээс иргэд, төрийн бус байгууллагуудынхаа хүсэлтийг хүндэтгэн хэлэлцүүлэг хийхээр болсныг онцолсон.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан  “Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийн биелэлт, түүний хэрэгжилт, Ноён уулын улсын тусгай хамгаалалтай газар”-ын талаар  мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг  Засгийн газрын 2011 оны 174 дүгээр, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон. Гол мөрний урсац бүрдэх эхээс Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний усны бүтцийн 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог. Эндээс 18 аймгийн 109 талбай, 6950 цэгт газар зүйн солбилцолд талбай тус бүрийн хилийг 6958 газарт тогтоосон. Мөн усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг  21 аймгийн 314  сумын нутагт судалгаа хийж 89 мянга гаруй км кв талбайг хамгаалалтад авч, усны мэдээллийн санд оруулсан. Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд тогтоож 3335 талбайн 2,8 сая газар зүйн цэгийн солбилцлыг тогтоосон. 

Монгол орны ойн сав бүс нь нийт газар нутгийн 12,3 хувийг эзэлдэг. Ойн сав талбайн заган ойг оролцуулаад нийт 20 аймгийн 228 сум, хотын долоон дүүргийн нутагт ойн савын тархацыг  зурагжуулан баталгаажуулсан. Ойн сангийн хилийн заагийг  3.536 490 цэг дээр тогтоож, тогтоолын хавсралтаар батлуулж ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр,  Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийг хэрэгжилтийг хангахтай холбоотой Засгийн газрын тогтоолын хавсралтаар Монгол Улсын нийт газар нутгийн 25,3 хувь нь хамгаалагдсан гэв. Ноён уулын тусгай хамгаалалттай газар нь байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангилалд багтдаг учраас аймаг, сумын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаардгийг онцолж байлаа.   

Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар”  мэдээлэл хийсэн.

Уг хууль нь 2009 онд батлагдсан бөгөөд уг хуулийн үйлчлэлд 656 ашиглалтын тусгай зөвшөөрөл байдгаас 530 нь ердийн буюу ашигт малтмал, 126 нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамрагдсан байна. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын зүгээс нийт 9 тогтоол гаргасан бөгөөд эдгээр нь урт нэртэй хуулийн хил заагийг өөрчилсөн тогтоол юм. Хуулийн үйлчлэлд хамрагдсан 530 тусгай зөвшөөрлөөс Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор давхцалгүй болсон 165, цуцлагдсан 83, Засгийн газрын тогтоолоор бүрэн чөлөөлөгдсөн 56, стратегийн ордын 16, Усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай эсэхийг хасуулах шаардлагатай 33, энгийн хамгаалалттай бүсэд олборлолт явуулсан эсэх дүгнэлт гаргах 29, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39, цуцлагдах шаардлагатай 51, таван талт гэрээ байгуулах боломжтой 58 тусгай зөвшөөрөл байна.

Олборлолт явуулсан нь нотлогдохгүй байгаа 21, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа хэсэгт өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах  тус бүр зургаан зөвшөөрөл байгаа аж. Үүнийг ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцах шаардлагатай байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай илтгэлдээ дурдсан.

Мөн тэрбээр, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39 тусгай зөвшөөрөл байгаа. Ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлэхийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан. Гэхдээ энэ хууль батлагдахаас өмнө олгосон бол гэдгийг онцолж өгсөн. Үүнд 34 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдаж байна. Одоогийн байдлаар тус яамны сайдын 2016 оны 03 сарын 04-ний А/67, 2016 оны 04 сарын 05-ны А/96 тоот тушаалуудаар ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай 12 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж байлаа.

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Батболд “Ноён уулын Хүннүгийн дурсгалын археологийн судалгаа” илтгэлдээ энэ хэсгийн газар нутгийг тусгай хамгаалалтны бүсийг тогтоосон ч орчны бүсийг тогтоож чадаагүй гэдгийг онцлоод,  хил залгаа байгаа тусгай зөвшөөрөлтэй компаниудын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж  байлаа. Мөн Ноён уулын булш, бунхныг ухах асуудал ихээр гарч байгаа бөгөөд  салбарын зүгээс энэ хэсэгт хамгаалалтын захиргаа байгуулахаас гадна  аялал жуулчлалтай холбоотойгоор судалгааны төв, жижиг музей байгуулах сонирхолтой  байгаагаа дурдсан. 

“Онги голынхон хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт-шийдэл”, “Их цааз Их эргэлт” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд онцгой газар болохын хувьд төрийн бус байгууллага, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэлт тавьсан.

Хэлэлцүүлэг илтгэлтэй холбогдсон асуулт, хариултаар үргэлжилж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийг батлуулахад эхнээс нь хамтарч ажилласан хүмүүс энд цугласныг тодотгохын зэрэгцээ  уг хууль батлагдсаны дараа 2010, 2011 онд усны тооллогоор гол горхи сэргэсэн үзүүлэлттэй байсныг дурдав. Гэвч 2012 оны парламент уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан төдийгүй, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхдээ бүх шатандаа дургүйд хүчгүй гэдэг байдлаар хандаж ирснийг онцолж байлаа. 

Мөн Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  хэлсэн үгэндээ,  Ноён уулаа аварч үлдэх хэд хэдэн шалтгааны нэг нь дэлхийн бүх улс гүрэнд түүхээ урагшлуулах том амбиц байдаг. Гэтэл эртний түүхтэй, төрт ёстой улсын нэг нь монголчууд байсны баталгааг Ноён уулын дурсгал харуулж байгааг онцлохын зэрэгцээ Ноён уулруугаа дайрч байгаа нь төргүй болсны батлагаа гэдгийг онцолж байв. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийнхөн Хүннүчүүдийн удмыг залгасан монголчуудын түүх, архелогийн үнэт олдвортой дурсгалт газраа бүхлээр нь, онгон дагшнаар нь авч үлдэхийн төлөө төрийн байгууллага бидэнтэй хамртан, хүч хавсран ажиллах шаардлагатай гэдгийг анхааруулахын зэрэгцээ  Ноён уулын алтыг  ухахгүйгээр монголчууд өлсөж үхэхгүй амьдсаар байх болно гэх байр суурийг илэрхийлсэн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд илтгэл болон хөндөгдсөн асуудал, оролцогчдын саналыг нэгтгэж, Байнгын хорооноос зөвлөмж гаргахаар тогтов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад, энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.

photo_2026-09-30_13-38-54 (3).jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч, бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална гэв.

Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.

Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.

photo_2026-09-30_13-38-55.jpg

Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 17 зорилтын суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсноос гадна их өгөгдөл, ухаалаг хяналт шалгалт (SupTech), нээлттэй банк (Open banking), mBridge болон стэйблкойн зэрэг дэлхийн төв банкнуудын орчин үеийн чиг хандлагыг бодлогын зорилго, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан судалж, туршин, үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр бодлого, хяналт шалгалтын шийдвэрийг бодит мэдээлэлд суурилан шуурхай гаргах, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

photo_2026-09-30_13-38-55 (2).jpg

Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа "2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай” Засгийн газрын хуралдааны 33 дугаар тэмдэглэл гарсан.

Үүнтэй холбогдуулан Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээхийх, тэдгээрийг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлторуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох, хуультогтоомжид нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах, мөн дүрэм, журам, заавар, аргачлал болон захиргааныхэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцаагхуульд тусгах, зохицуулах чиглэлээр хуулийн төсөлболовсруулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахзорилгоор судалгааны ажил гүйцэтгүүлнэ.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ахлахсудлаач, судлаачийг сонгон шалгаруулж, шалгарсан судлаачидтай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр боллоо.

Судалгааны ажлыг гүйцэтгэхэд Захиргааны эрх зүйн салбарын мэргэшсэн судлаачид болон тус яамны Захиргааны хэм, хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана.

Ингэснээр захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэнболовсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийгарилгах, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашигсонирхлыг хамгаалах, төрийн байгууллагаас үзүүлэхүйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой болгоход ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох