Цаг үе
Дэлбэрэлт болон гал түймрийн үед утааны хордлогоос хэрхэн хамгаалах вэ

Дэлбэрэлт болон гал түймрийн үед утааны хордлогоос хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
-Ус болон халуун бүлээн шингэн сайн уух. Кофе хэрэглэхгүй байх, ногоон цайг шингэлж уух.
-Витамин С 1000 мг нь хортой нэгдлийг шууд задалж, элгийг хамгаална.
-Цагаан гаа нь хүчтэй антиоксидант учраас исэлдэлтийг намжааж, дотор муухай оргилтыг зогсоон, тархи хамгаална.
-Глутатионы хэмжээг нэмэгдүүлснээр ДНХ гэмтэхээс хамгаалах тул мах, өндөг, сүү, тарвас, усан үзэм, бууцай, далайн байцаа, спирулина замаг сайн хэрэглээрэй. Брокколи нь хий, угаарын хорыг тайлах өвөрмөц үйлдэлтэй.
-Хамар, залгиураа давс, содатай усаар зайлна.
-Амаа суллан арааны шүлсээ асгаруулах нь хордлого тайлах физиологийн сайн арга. Энэ шүлсэнд өөрөө өөрийгөө эмчлэх бодисууд их байдаг.
-Дасгал хийхийн оронд бясалгаж байгаа юм шиг удаан тайвнаар амьсгалын тоог удаашруулах замаар эд эрхтэнд очих хортой нэгдлийн концентрацыг багасгадаг.
-Хамгаалах хэрэгслээ зүүхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Химийн боловсролын төв
Цаг үе
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
Цаг үе
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цаг үе
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.
-
Цаг үе2021/09/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Урлаг спорт2024/11/15
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
-
Цаг үе2021/05/12
Нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орлоо
-
Цаг үе2022/09/12
Ямар тохиолдолд цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах вэ