Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 хэм давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны зургаадугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр годын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.


2023 оны зургаадугаар сарын 14-нөөс
2023 оны зургаадугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж,  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

Огноо:

,

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” гэлээ.

Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

Огноо:

,

ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

 Арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү,  ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.

 Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах нь яаралтай хийх ёстой ажлын нэг бөгөөд орон нутагт ажил гүйцэтгэж байгаа ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн болон тухайн орон нутгийн бүх албан хаагч, ард иргэдэд хүндэтгэл илэрхийлэхийн хамт Япон улсаас олгож байгаа энэ удаагийн тусламж та бүхэнд бага ч болов тус болоосой хэмээн хүсч байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ жил сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, ихэнх суманд төмөр зудын нөхцөл  байдал үүссэн. Үүний улмаас улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хоргодсон бөгөөд өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгах ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд тусламж үзүүлж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.

Харин ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Өнгөрсөн өвөл Монгол улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн дурьдлаа.

Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/,  250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.

Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна.

Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож байна. 

Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох