Шударга мэдээ
“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ.
Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа зохион байгуулна. Үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад Төв цэнгэлдэх хүрээлэн-Энхтайваны гүүр-төв талбай-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёлын уулзвар-Засгийн газрын ордон-Өргөө-2 кино театрын уулзвар- МУБИС-ийн баруун талын уулзвар-Централ тауэр- төв талбай гэсэн маршрутаар алхана.
Баярын өдрөөр тодорхой чиглэлд авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зохицуулалт хийнэ.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2023/05/08
Улсын Их Хурлын гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томиллоо
-
Улстөр нийгэм2022/09/01
ЗГ: И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ
-
Цаг үе2020/09/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Цаг үе2021/02/05
Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа
