Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2019.12.02/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 


НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

БОХХААБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд олон нийтийн саналыг тусгана

Огноо:

,

Монгол Улсын 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийн төслийг салбар салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтэн гээд нийт 1500 орчим гишүүдтэй баг 10 сарын хугацаанд боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад энэ сарын 3-ны өдөр өргөн барьсан. Тус төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, санал авч эхлээд байна.

Энэ зорилгоор Үндэсний хөгжлийн газар бодлогын баримт бичгийн төслийг нээлттэй байршуулжээ. Төсөлтэй холбоотой саналаа иргэд info@nda.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээж болох нь. Мөн http://nda.gov.mn/1596.html линкээр орж “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг татаж авч танилцах боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 202 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Төслийн анхны  хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах зарчимын зөрүүтэй  хоёр саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүний хувиар гаргасныг санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахаар тогтов. 

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох