Цаг үе
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа буюу 16, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно. Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:
-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Цаг үе
Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо
Энэ жилийн "Эрдэм хакатон" тэмцээнд эдийн засгийн өгөөж өндөр биотехнологид суурилсан өрсөлдөөн ихтэй шилдэг төсөлтэй залуус питч танилцуулгад оролцлоо. "Эрдэм хакато"н тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд 6 шалгуур үзүүлэлтээр төслийг шалгаруулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов.
Дэд байрт Эко хөнгөн бетон, гуравдугаар байрт Метаког, тусгай шагналт байрт Амин хүнс, Эко грин гоулд багууд тус тус шалгарчээ.
Цаг үе
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны зургаадугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
-
Улстөр нийгэм2020/10/08
2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална
-
Улстөр нийгэм2020/10/27
Сургалтын удирдлагын систем нэвтрүүлэхэд хувийн хэвшлийнхэн үнэ төлбөргүй хамтра...
-
Улстөр нийгэм2022/12/14
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/08/05
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлаар сайдуудтай уул...
Сэтгэгдэл