Үзэл бодол
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.
1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.
2. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.
3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.
4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.
5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулж саад бололгүй, дэмжиж ажиллахыг хүсье.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Үзэл бодол
Х.Баттулга: Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ
Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.
Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.
Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.
Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.
Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.
Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.
Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэлээ.
Үзэл бодол
А.Отгонбаатар: Жагсаалыг Х.Баттулга засгаа самрах тоглоом болгож завааруулсан

Гэтэл энэ үүнийг АН-ынхан улс төр болгон ашиглаад эхэлсэн. Би одоо АН-ынхнаас гуйя. “Та нар үүнийг улс төр битгий болгоо. Үүнийг дараагийн заваан улс төрдөө битгий ашигла. Бид нар Улсын Онцгой комиссын дарга Янгүгийн Содбаатар гэдэг хүнийг л огцор гэр гэдэг шаардлага тавьсан. Огцорсон. Энэ үр дүнд хүрсний дараа АН-ынхан “Засаг огцруулья, Төр эргүүлье” болгоод завааруулсан. АН-ын та нар ийм зүйл хийхээ болио. Юманд эрүүлээр хандах хэрэгтэй. Би улс төрийн намын дарга. Гэхдээ энэ жагсаалыг хэн нэгэн улс төрийн ашиг болгож хэрхэвч болохгүй. Ахиад энэ ард түмэн итгэхээ байна. Энэ жагсаалыг ямар ч улс төрийн зорилгоор хэн ч хийгээгүй.
Гэтэл өчигдрийн жагсаал цуглааныг завааруулан Засгаа огцруулах төрөө самрах тоглоомыг манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн толгой хийж болохгүй. Ард түмнийхээ зөв явж байгаа сэтгэлийг ийм болгож, битгий оролцоочээ гэж чин сэтгэлээсээ гуйя” цахим орчинд мэдэгдээд байна.
Үзэл бодол
У.Хүрэлсүх улс төрд шинэ соёл тогтоолоо
Цар тахлын энэ хүнд хэцүү үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр өнөөдөр Засгийн газаргүй, УОК-ын удирдлагагүй, Эрүүл мэндийн салбартаа толгойгүй, Халдвартын эмнэлэг нь эзэнгүй байдалд орчихлоо. Эхчүүд, олон түмэн үүнийг хүсээгүй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан. Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ жишгийг тогтоож, ард түмэнд хүндэтгэлтэй хандлаа. Харин дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх, хэн хэн аль салбарыг удирдах, тэртусмаа цар тахлын онцгой үед шинээр байгуулагдаж байгаа гэх утгаараа УОК-ыг удирдах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад МАН ч, ард түмэн ч онцгой анхаарал хандуулах нь тодорхой болоод байна.
Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан сайд нарыг улируулан ч томилох нөхцөл үүсч болзошгүй юм. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо. Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулж, онцгой байдлын үед ажиллах туршлагатай, ачаалал дааж ажиллаж чаддаг шинэ сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ дээ.
-
Улстөр нийгэм2019/08/29
Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв
-
Чөлөөт цаг2020/01/07
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
-
Улстөр нийгэм2020/01/03
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ
-
Чөлөөт цаг2020/04/08
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан