Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Огноо:

,

ЭМДЕГ, Швейцарийн "Новартис" компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.     

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулиудын  хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ.  Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Огноо:

,

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор уулзаж, санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцоход хоёр тал онцгой анхаарч ажиллаж байна.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхэлнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлуудыг үе шаттай хийнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

МИАТ: Энэ сарын 30-наас эхлэн Бээжин чиглэлд тогтмол нийслэг үйлдэнэ

Огноо:

,

МИАТ ТӨХК 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн даваа, баасан гарагт БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэнэ.

Тийзийн үнэ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1.208.000 төгрөгөөс эхэлж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох