Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2024 оны нэгдүгээр сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн адаг хөхөгчин гахай сарын 07. Буд гараг. Дэлгэрүүлэгч хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.
Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Цаг үе
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Цаг үе
Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ
Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ
Цаг үе
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.
Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Улстөр нийгэм2022/11/25
АНУ-ын иргэн Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” ...
-
Улстөр нийгэм2021/02/26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав
-
Шударга мэдээ2024/01/26
“S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж байна
-
Улстөр нийгэм2022/10/21
УИХ: Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно
Сэтгэгдэл