Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улс орон даяар цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Огноо:

,

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа даян дэлхийд тунхаглан зарласан түүхт 98 жилийн ойн өдөр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын цэргийн тангараг өргөх ёслол боллоо.

Улс орон даяар зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, орон нутгийн удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

Тухайлбал, Алтангадас одонт, хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчдын эх орны хүү болсноо батлан тангараглах ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал оролцож, баяр хүргэлээ.

Бригадын генерал Ч.Цогтжаргал шинэ дайчдад хандаж “Цэргийн тангараг өргөж байгаа мянга мянган дайчдадаа баяр хүргэе. Таны өргөж байгаа тангарагт төр, ард түмнийхээ өмнө эх орноо батлан хамгаалах ариун үүрэг батгаж байгаа бөгөөд үг, өгүүлбэр бүртээ асар үнэ цэн агуулж байгаа андгай юм” гээд цэргийн албанаас та өөрийгөө олж таних, алсын хараа, ирээдүйгээ тодорхойлох, эх оронч үзлээр цэнэглэгдэх, тэвсэр хатуужилтай болох гээд олон эрхэм чанарыг өөртөө авах болно” гээд албандаа өндөр амжилт гаргахыг ерөөлөө. 

Мөн Байлдааны гавьяаны улаан тугийн болон Алтангадас одонт, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат албаны дайчдын цэргийн тангараг ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын орлогч дарга А.Түвшинжаргал нарын албаны зочид, байлдагч нарын эцэг эх, ахан дүүс, найз нөхөд оролцов.

Тангараг өргөсөн дайчдын сэтгэгдлийг хуваалцахад “Цэргийн бахдам түүх, бахархам амжилтыг сонсож биш дунд нь орж бүтээлцэж байгаадаа бид баяртай байна. Та бүхнийхээ итгэлийг дааж албаа нэр төртэй хаах болно гэдгээ дайчин уламжлалтай монгол цэргийн ариун жагсаалын өмнө эр цэргийн ёсоор тангараглаж байна” гэсэн юм.

Арга хэмжээний дараа дээрх ангиудад бусад нэгтгэл, ангиудын жишгээр гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

2023 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 градус хүйтэн байна.


2023 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон  Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9   хэм  хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны гуравдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 03. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Дашнямтай өдөр.

Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, могой, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

2023 оны гуравдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нимгэрч мөс хэврэгшиж эхэлсэн.

Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох