Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “UNSEND -Бүү шилжүүл” аяныг эхлүүллээ

Огноо:

,

Цахим хэрэглээ өссөн өнөө үед Цагдаагийн байгууллагын тоо баримтаар энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс залилах гэмт хэргийн шинжтэй 10300 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Үүний 88.2 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилсан үйлдэл эзэлж байна. Залилагчдаас иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, найзуудаас нь чатаар мөнгө зээлэх, ипотекийн зээлийг шуурхай гаргаж өгөх, өндөр ашигтай сүлжээний бизнест жуулчилж өгөх гэх мэт зарыг байршуулж олзлох үйлдлийг хийдэг байна. Мөн гадаад улсын иргэд манай улсын иргэдийн гэнэн, итгэмтгий, хяналт сул байдлыг ашиглаж өв  залгамжлал, зээл олгох, бараа таваар хүргүүлэх гэх мэт үйлдлийн аргаар залилах байдал нийтлэг гарах болжээ.

Иймд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран цахим орчинд үйлдэгдэх санхүүгийн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unsend – Бүү шилжүүл” аяныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс,  мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих, найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирах,  олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын нэр, зураг логог ашиглаж байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлэх хугацаанд олон нийтийг залилагчдын энэ мэт үйлдлүүдээс сэрэмжилж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлалаа өндөр түвшинд хадгалж, хамгаалж байх зөвлөмж, мэдээллийг өргөн хүрээнд өгч ажиллах юм гэж Монголбанкнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Огноо:

,

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.

Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох