Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-18:00 цагт: 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 12-р хороо Сонгины амралт, Биогийн 38, 39, 52, 53-р байр, МЦХК АТС, Био асралт эмнэлэг, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Гэрэлт номин ХХК, Улаанбаатар банк салбар, Хүнсний дэлгүүр-1,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: 1-р хороо ШТС, 4, 6-р байр, Эмнэлэг, Максам,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Эрдэнэ сумын Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалант өргөө, Монгол элс, Бүти, Сэрүүн сэлбэ, Ай Эф соонс, Дэнж элс, Түмэн хишигтэн-2, Ногоон Ази, Иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Алтанцэцэг, Ууганбаяр, Александр, Бадамханд, Энхням, Жадамба, Отгонбаяр, Энхтуяа, Оюунбилэг /ногоо/, Цэнгэл, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Таваг буудлагын төв, Ультра грийн, Жимобайл, Монгол хаад, Сайхан булган, Нарны орон, Морьтон шанкур, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг, Ичонсанворлд, Женко тур, Женко бюри-1, Эхэн трейд, Хорстрек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Нэмж 2 цэгт түргэвчилсэн шинжилгээ авна

Огноо:

,

Өмнөговь аймгаас нийслэлрүү явах иргэдийн асуудлыг доорх байдлаар шийдвэрлэнэ. Өмнөговь аймгийн Онцгой комисс 28 дугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн 3 цэгт түргэвчилсэн шинжилгээг хийхээр боллоо. Тодруулбал Цогтцэций сум, Даланзадгад сумын Энхийн хүслэн ЭМТ, Политехник коллежид COVID-19 коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авах бэлтгэл байдлыг хангана.

Цогтцэций суманд зүүн бүсийн сумдын иргэд хамрагдах, Даланзадгадын 2 шинжилгээ авах газарт баруун бүсийн сумдын иргэд шинжилгээнд хамрагдахаар зохион байгуулна. Шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авах ба уул уурхайн компаниуд нэгдсэн зохион байгуулалтаар ажилчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулах бол төлбөрийг болон тестыг хариуцахаар зохицуулагдахаар хэлцэгдэж байна.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт гацсан иргэдээ татаж авах ажлын хэсэг байгуулав

Огноо:

,

Өмнөговь аймаг 2 хилийн боомттой. МУ-ын Эдийн засаг, стратегийн гол бүс. Засгийн газраас Өмнөговь аймгийг ХАЛДВАРГҮЙ буюу НОГООН БҮС болгохоор ажиллаж байна. Тиймээс УОК-ын 146 дугаар шийдвэрийн дагуу 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахад асуудал, бэрхшээл тулгарч байгаа юм.
 
2020 оны 11-р сарын 30-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар Улаанбаатарт байгаа Өмнөговийн иргэдээ татан авах ажлын хэсгийг байгуулав. УОК-с өгсөн шийдвэрийн дагуу 12-р сарын 02 буюу Лхагва гарагаас эхлэн Өмнөговийн иргэдээ бүртгэж шинжилгээнд хамруулан сөрөг буюу халдваргүй гарсан иргэдийг татан авах ажлыг зохион байгуулна.
 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатар хотын Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс тээвэрлэлт хийгдэж байна

Огноо:

,

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Үүний хүрээнд Улаанбаатар хотын Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс 14 аймгийн чиглэлд 08 цагаас эхлэн тээвэрлэлт хийгдэж байгаа бөгөөд Хот хооронд зорчих иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базааж, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө автобуудалд ирсэн байх ёстой.

Мөн шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхаарна уу!

Эх сурвалж: АТҮТ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох