Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийт шүүгчийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болно.

Хуралдаанаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаарх зохицуулалт, тус хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хянан шийдвэрлэх журмыг тус тус тайлбарлах тухай хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

  Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас ирүүлсэн хүсэлт болон И.Мөнхжаргалаас ирүүлсэн “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх”  тухай хүсэлт, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгох шүүхүүдийн санал үндэслэлтэй эсэхийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн хүсэлттэй танилцана.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны аравдугаар сарын 02. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 18. Сумьяа гараг. Шувуун хошуут одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин могой өдөр.

Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо

Огноо:

,

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.

Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох