Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"Дөл-2022” тэмцээнд нийслэлийнхэн амжилттай оролцлоо

Огноо:

,

Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагч, сурагчдад нийслэлийн удирдлагууд өчигдөр шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ. 

Уг үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт тэргүүтэй албаныхан оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Дөл-2022” тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын 96 сургуулийн 1400 гаруй сурагч оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. Хүүхэд залуусыг ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой уг тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулсан. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдсөн билээ. Энэ хугацаанд НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчдад заавар зөвлөмж өгч ажилласан юм.

 “Дөл” тэмцээнийг анх 1984 онд “Шонхор” нэрээр зохион байгуулж эхэлсэн. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнд 29 багийн 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс

  • Тэргүүн байрт Э.Өсөхбаяр тасгийн захирагч, Б.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Цасны барс” тасаг
  • Дэд байрт С.Энхбаяр тасгийн захирагч, Б.Батцог дасгалжуулагчтай, нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хар сүлд” тасаг
  • Гутгаар байрт А.Ганбаяр тасгийн захирагч, Ч.Гаваа дасгалжуулагчтай, Өвөрхангай аймгийн “Ав хайрхан” тасаг
  • Тусгай байрт З.Төгөлдөр тасгийн захирагч, Т.Ганболд дасгалжуулагчтай, нийслэлийн Багануур дүүргийн “Соёмбо” тасаг
  • Мөн тусгай байрт Ж.Төгсжаргал тасгийн захирагч, А.Мөнхсувд дасгалжуулагчтай нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Алтан-Од” тасаг тус тус шалгарсан байна.

Багийн ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл болсон уг тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас дараах хүмүүс өнөөдөр шагнал гардлаа.

Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр

  1. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Навудчик-оператор, ахлагч А.Өнөмөнх
  2. Сонгинохайрхан дүүрэг дэх Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Тоотын захирагч, ахлах ахлагч Д.Далайцэрэн
  3. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Химийн ахлагч, Сургагч ахлагч С.Очгэрэл
  4. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Төлөвлөлтийн офицер, ахлах дэслэгч Н.Мөнгөнхөлөг
  5. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тоотын дарга, ахлах ахлагч Д.Адьяа
  6. Хилийн 0151 дүгээр ангийн Штабын дарга, дэд хурандаа Б.Одсүрэн
  7. Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Т.Ганболд

Нийслэлийн Боловсролын газрын “Шилдэг ажилтан” тэмдгээр

  1. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн биеийн тамирын багш Г.Түвшинжаргал
  2. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Батцогт
  3. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн биеийн тамирын багш Х.Ганболд

Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр

  1. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Х.Хулан
  2. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн биеийн тамирын багш А.Мөнхсувд
  3. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх
  4. Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн Биеийн тамирын багш Ч.Есөнтөмөр

Нийслэлийн Боловсролын газрын “Багшийн алдар” тэмдгээр

  1. Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Р.Болортуяа.

“Манлай сурагч” алтан медалиар

  1. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн 12/2 ангийн сурагч М.Анударь
  2. Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн 12б ангийн сурагч З.Баясгалан
  3. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Ууганзаяа
  4. Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Саруул
  5. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Энхбаяр
  6. Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Т.Хурцгэрэл
  7. Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн 12/1 ангийн сурагч Б.Ихбаяр
  8. Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Ц.Содбаяр тус тус шагнагдсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа

Огноо:

,

Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.

"Хангай" зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.

Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.

Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчихээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.

2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Энэ үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох