Бидэнтэй нэгдэх

Цаг үе

СЗХ: АНУ-ын бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хорооны төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг ирэх сарын 30-наас мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай бэлтгэл ажлуудыг шуурхай авч хэрэгжүүлэх үүднээс Санхүүгийн зохицуулах хороо холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хуульд заасан журмын төслүүдийг боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцооны бэлэн байдлыг хангахтай холбоотой арга хэмжээг авч ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ хүрээнд АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хорооны Гадаад харилцааны офисын Техник туслалцаа хариуцсан дарга Кевин Пикколи болон АНУ-ын Элчин сайдын яамны холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хорооны дарга Д.Баярсайхан дээрх ажлуудыг гүйцэтгэхэд энэ чиглэлээр мэргэшсэн гадаад, дотоодын экспертүүдийн туршлага, зөвлөгөө нэн хэрэгцээтэй байгаа бөгөөд энэ чухал цаг үед бидний ажилд дэмжлэг үзүүлэхээр Монгол Улсад айлчлан ирж, туршлага, мэдлэгээсээ хуваалцаж байгаад талархлаа илэрхийлсэн юм.   

Санхүүгийн зохицуулах хороо болон АНУ-ын Бараа, бүтээгдэхүүний фьючерсийн арилжааны хороо нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын гишүүнээр нэгдэн орсон зохицуулагч байгууллагууд бөгөөд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан дүрэм, журмуудыг боловсруулахад арга зүйн туслалцаа авах, цаашид энэ хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох