Урлаг спорт
Дэлхийн цэргийн наадамд манай улсын 82 тамирчин өрсөлдөж байна

БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан "Алдар" спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ.
Уг наадамд 109 орны 9300 гаруй тамирчин оролцож байна. Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/ нь 140 орныг эгнээндээ нэгтгэсэн спортын хүчирхэг холбоодын нэг бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, энх тайвныг тогтоох уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Тус холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин 1992 онд элссэн бөгөөд 1995 онд Итали улсын Ром хотод болсон анхны "Дэлхийн цэргийн спортын наадам"-д оролцож, мөнгөн медаль хүртэж байв. Улмаар 2012 онд гишүүнчлэлээ дахин сэргээснээс хойш тус холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол оролцож байна. 2015 онд БНСУ-д зохиогдсон Дэлхийн цэргийн спортын 6 дугаар их наадамд Зэвсэгт хүчний шигшээ баг спортын найман /буудлага, бокс, байт харваа, дугуй, чөлөөт бөх, жудо бөх, хөнгөн атлетик, таеквондо/ төрлөөр амжилттай оролцож, 24 медаль хүртэж, 117 орноос медалийнхаа чанараар 16 дугаар байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.
Урлаг спорт
Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа
"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө. Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
“BRAVO CIRCUS-3" олон улсын циркийн тоглолт болно
“BRAVO CIRCUS-3" циркийн тоглолт 2023 оны аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа "Шидэт Нинжануудыг" “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.
Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод хүүхэд багачуудыг баярлуулах юм байна.
“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.
Урлаг спорт
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.
БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцлээ. Цаашид Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/05/13
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хамгийн чанартайгаар барь...
-
Шударга мэдээ2022/09/27
АИ-92 бензиний 22 хоногийн нөөцтэй байна
-
Цаг үе2020/10/01
АНУ-ын F, J, I ангиллын визийн журамд өөрчлөлт орох тухай
-
Үзэл бодол2019/08/14
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ
Сэтгэгдэл