Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг боллоо

Огноо:

,

“Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гуравдугаар сарын 27-нд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд сургалт судалгааны байгууллага, аялал жуулчлалын компани, ресторан, төрийн бус байгууллага, франц хэлтэн орнуудын дипломатын төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцов. Түүнчлэн Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгох зорилготойгоор оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилсан юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа болон олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” боллоо.

Арга хэмжээний үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Цаашид олон улсын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлд зохион байгуулах урлаг, соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг баталсан. Энэ жил 36 арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Монгол-Францын төвийн захирал Сэлин Мартин Монголын франц хэлтэй иргэд цуглаж, соёлыг түгээж байгаагаараа тус арга хэмжээ онцлог болж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.

Өдөрлөгийн үеэр УДБЭТ-ын тайзнаа тоглогдсон “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулсан юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Улс тунхагласны ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Огноо:

,

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
 
Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Ш.Отгонтөгс, цэргийн арслан Б.Өлзийсайхан нар үлдэв.
 
Дараагийн барилдаан 2023 оны 12 дугаар сарын 01-нд “АЛТАН ЦОМ”-ын төлөөх хэсгийн барилдаануудаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд Монголын өсвөр бөхчүүдтэй барилдахаар хүрэлцэн ирлээ.
 
Хоёр улсын хүүхдийн багийн халз барилдаан 2023 оны 11-р сарын 19-ний Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны хоёрын давааны дараа болно.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Бямба гарагт хүчит 128 бөх барилдана

Огноо:

,

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаан 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагийн 11:00 цагт болох аж.

Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох