Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Огноо:

,

2021 оны 10 сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.     

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд зам, талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 ААН үйл ажиллагаа явуулж байна.

Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг.

Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна.

Иргэд, ААН нь хог хаягдлаа зориулалтын хогийн цэг болон хог тээвэрлэх ААН-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээдэг.

Гэвч урин дулаан болж иргэд зуслангийн бүсэд суурьших нь ихсэж, иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хог хаях тохиолдол нэмэгдэж байна.

Энэ нь хог тээвэрлэгч ААН болон оршин суугчдад хүндрэл учруулж байгаа юм. Иймд зөвшөөрөгдсөн цэгт хогоо хаяхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

3, 4 хорооллын авто замыг хааж, засварлана

Огноо:

,

Баянгол дүүргийн 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэнэ.
 
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох