Цаг үе
Хамаарал бүхий этгээдүүдээ ажилд томилсон У.Санрайжавт сахилгын арга хэмжээ тооцжээ

У.Санрайжав нь 2014-2020 онд Дорноговь аймгийн “Чандмань бадрал” орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүү, хүргэн дүү, хүргэн ах нарыг ажилд томилсон бөгөөд ингэхдээ “ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдэл” гаргах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хамаарал бүхий этгээдүүдээ шууд томилжээ.
Авлигын эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэснийг зөрчсөн “Замын-Үүдийн Дулааны станц” ТӨҮГ-ын захирал У.Санрайжавд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлснээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авсан байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Цаг үе
Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана
2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриалж байна.
Цаг үе
Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв
Цаг үе
Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ
АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.
Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.
“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.
Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.
Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.
Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.
Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.
Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
-
Улстөр нийгэм2021/11/03
УИХ-ын байнгын хорооны хуралдаан болно
-
Улстөр нийгэм2019/11/22
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай”...
-
Улстөр нийгэм2021/03/30
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд тулгамдсан түрг...
-
Цаг үе2021/01/11
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Сэтгэгдэл