Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 11. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бар өдөр.

Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн зай барихыг зөвлөж байна

Огноо:

,

Урд яваа тээврийн хэрэгслийн арын хэсэг нь замын хажуугийн цахилгааны шон, мод, тэмдэг гэх мэтийн хажуугаар өнгөрөх үед “нэг мянга, хоёр мянга, гурван мянга, дөрвөн мянга” гэж тоол.

Хэрэв таны машин 4 секунд тоолж дуусахаас өмнө сонгосон объектын хажуугаар өнгөрвөл та хэтэрхий ойрхон дагаж байна гэсэн үг. Та энэ зайнд ослоос зайлсхийж амжихгүй. Иймд хурдаа багасган ослоос зайлсхийх хангалттай зайтай болтол дахин оролдоно уу.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Огноо:

,

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн далбааг Д.Сүхбаатарын талбайд мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

Огноо:

,

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи,  шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -29...-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36... -41 хэм, өдөртөө -24...-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөндөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тухайн орон нутаг руу зорчихгүй байх,  шаардлагатай зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж,  өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох