Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах”-д сургуулилалт боллоо

Огноо:

,

2019 оны 09-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан “Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах” дадлага сургуулилалтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын шадар сайдын А/08 тушаал, Эрүүл мэндийн сайдын 508 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд дадлагажихад чиглэсэн танхимийн сургалт, ширээний дасгал, тарваган тахал өвчний хүний өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх  хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын ажлуудыг зохион байгуулсан байна.

Дадлага сургуулилалтад Замын-Үүд сумын Онцгой комиссын гишүүд болон БНХАУ-ын Эрээн, Хөх хотын гаалийн газрын  64 албан хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Монголын компаниуд Дарханы замын ажлыг эхлүүллээ

Огноо:

,

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил энэ бямба гарагаас эхэллээ. Ерөнхий гүйцэтгэгчээр "Чайна жоу инженеринг" компани ажиллаж байгаа ч коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын 4 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүллээ. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.

Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх юм. Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хүнс, бараа тээвэрлэж ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ

Огноо:

,

Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын гүний хяналтын талбайд ачаа буулгах 18 тээврийн хэрэгслийн 5 монгол, 14 гадаад жолооч, Дархан-Уул аймагт ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг монгол жолооч, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах нэг тээврийн хэрэгслийн нэг гадаад жолооч нийт зургаан монгол, 15 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 20 тээврийн хэрэгслийг хүчний байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ.

Цуваа "Алтанбулаг" боомтоос 10:00 цагт хөдөллөө гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.  


Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөлгүй архи,согтууруулах ундаа худалдаалж байсныг зогсоолоо

Огноо:

,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр шөнийн хяналт шалгалтыг зохион байгууллаа

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 3-70 тоотод байрлах "Түрүүний гол" ХХК-ийн "Даян" хүнсний дэлгүүр архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож, зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, шар айргийг хураан авч, Цагдаагийн III хэлтэст холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: НМХГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох